УИХ-ын гишүүн Т.Аубакир өөрийн цахим хуудсаараа овгоосоо албан ёсоор татгалзаж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр "Өнөөдрөөс эхлээд миний бие Аубакир гэдэг овгоос албан ёсоор татгалзах шийдвэрийг гаргалаа. Үүнд нөлөөлөх маш олон хүчин зүйлс байгаа та бүхэн анхааралдаа авна уу. Би хэн нэгний бутач хүүхэд эсвэл хаягдмал хүүхэд биш. Манай гэр бүлийнхэнтэй холбоотой ямар нэгэн цуурхал энэ тэр мөн адил надад ямар ч хамаагүй. Би эцгийнхээ талд өсөөгүй учир надад бараг л танихгүй хүн шиг ханддаг гэхэд болно. Тийм болохоор надтай холбож янз бүрийн худлаа яриа гаргаж, намайг зарим нэг зүйлсээр гүтгэхгүй байхыг хүсэж байна, баярлалаа. Одооноос хэний ч хүүхэд биш надтай зөвхөн Даяана болохоор минь хүн шиг харьцаж байхыг хүсэж байна. Хэн хэндээ лай болохгүй амьдарцгаая, баярлалаа. Би тэдний гэрийнхнээс нэг ч илүү дутуу мөнгө төгрөг салгаж, дарамталсан удаа байхгүй шүү. Шүүхийн шийдвэрээр албан ёсны үүргийн дагуу нөхөн төлбөрөө л авсан. Тэрийг нээх би мөнгө өгсөн гээд над руу байнга орилж, чарлаж, залгаж дарамтлахгүй байхыг хүсэж байна. Бурхан харж байгаа байлгүй дээ. Хэн нь хэн байсныг" гэжээ.