Ковидын дараах үеийн зүрх судасны асуудалд анхаарах нь чухал

2021-12-15
1238

                                    ХАППИ ВЕРИТАС эмнэлэгийн эмч АУ-ны доктор, дэд профессор Л.Галсумъяа

 Ковидын дараах үеийн эмчилгээ хийгээд зүрх судасны эмгэгийн талаар Хаппи Веритас төвийн эмч АУ-ны доктор, дэд профессор Л.Галсумъяатай ярилцлаа.

  • Сайн байна уу. Монгол Улс ковидын өвчлөлийн тоогоор дэлхийд нилээд дээгүүрт орж байна. Яавал энэ өвчнөөр өвдөхгүй байх вэ гэсэн асуултаар яриагаа эхлэе?
  • Корона вирус 2019 оноос эхлэн өнөөг хүртэл дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Манай улсын хувьд ч цар тахлын үеийг даван туулахад анхаарч ажилласаар ирсэн. Өнөөдрийн байдлаар ковид-19 өвчний халдварын тоо буурсан ч энгийн амьдралын горимд шилжих хараахан болоогүйг дэлхий нийт сануулсаар байна. Урьдчилан сэргийлэхийн тулд маскаа тогтмол зүүх, халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах ёстой.
  • Корона вирусын шинэ төрөл омикрон дэлхийн улс орнуудад бүртгэгдчихлээ. Иргэдийн дунд айдас бий болж байна?
  • Өмнөх хувилбаруудтай харьцуулахад хоруу чанар багатай ч тархалт өндөртэй шинэ төрлийн корона вирус бүртгэгдсэн. 2 жилийн дараагаас харахад энэ өвчний хувьд маш олон генийн мутацид өөрчлөлт орж байна. Тэр бүрт ДЭМБ болон манай эрүүл мэндийн байгууллага зохистой арга хэмжээнүүдийг авсан. Тухайлбал манайх нийт хүн амынхаа 60 гаруй хувийг (I тун 69,5%, II тун 66,9%, дархлаа сэргээх тун 22,7%) вакцинжуулалтад хамруулснаар ковидоор нас барагсдын тоо буурсан. Хэдий ийм ч дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчин гэдэг хэцүү. Эрүүл мэндийн сайдын сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд амьсгал, агаар дуслын, хүчиртөрөгчийн дутагдал буюу амьсгалын дутагдалд орох нь бага байгаа. Гадаадын мэдээллээс харахад шинэ төрлийн омикрон нь ковидоор өвдсөн хүмүүс өвдөх магадлал 2-3 дахин их байгааг мэдэгдсэн. Тиймээс өмнөх шигээ халдвар хамгаалллын дэглэмээ сайтар баримтлах нь чухал гэдийг дахин хэлье.
  • Ковидын дараах үеийн эмчилгээ, нөхөн сэргээх гэж их яригдах боллоо. Энэ талаар та юу зөвлөх вэ?
  • Ковидын дараах сэргээн засах эмчилгээ буюу хөдөлгөөнт дасгал, сэтгэл зүйн засал, реабилитаци эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Өвдөөд эдгэрсэн хүмүүсийн хувьд ядрах сульдах, амьсгаадах зэрэг зовиур илэрсээр байвал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй юм. Нөгөөтэйгээр ковидоор өвдсөн хүмүүст нийтлэг ажиглагдаж байгаа нэг зүйл нь зүрх судас тогтолцооны өөрчлөлт эсвэл зүрхний цохилтын тоо удааширах ба зүрх дэлсэх шинж тэмдэг юм. Иймд эмнэлэгийн байгууллагад хандан зохих эмчилгээг эхлүүлэхийг зөвлөе.   
  • Ковид-19 өвчин нь зүрх судасны эмгэгт оруулж байна. Тэгвэл зүрх судасны хүндрэлээс хэрхэн сэргийлэх вэ?
  • Зүрх судасны эрсдэлт хүчин зүйлээс таргалалт, даралт ихсэлт, чихрийн шижин гэх мэтээс хамаарч байгаа тул тухайн өвчлөлийг эмчлэх нь хүндрэлээс сэргийлнэ гэсэн үг. Мөн зүрхний үйл ажиллагаагааг, зохих оновчтой оношлуулснаар та хүндрэлүүдээс сэргийлэгдэнэ.
  • Зүрх судасны архаг эмгэгтэй хүмүүст ковид-19 хэрхэн нөлөөлж байгаа вэ. Амь нас эрсдэх аюул бий юу?
  • Амьсгал зүрхний дутагдалд орох тохиолдол нь амь насанд эрсдэл үүсэх аюултай юм. Суурь өвчтэй ялангуяа зүрх судасны архаг өвчтэй хүмүүст ковидын хүндрэл тохиолдох нь ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл амьсгалын эрхтэн тогтолцооны өөрчлөлттэй бол хүчиртөрөгчийн хангамж хэрэгцээ дутагдах хүндрэл байна. Зүрх судасны өвчлөлд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар би өмнө нь дурьдсан байгаа. Тухайлбал чихрийн шижин өвчтэй хүмүүс ковидоор нилээн хүнд өвдөж байгаа нь ДЭМБ болон манай эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаанаас тодорхой харагдаж байна.
  • Бага насны хүүхдүүд ч гэсэн ковидоор өвдсөн. Зүрх судасны эмгэг нь бага насны хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
  • Бага насны хүүхдэд суурь эмгэгтэй эсэхийг тодорхойлох ялангуяа зүрх судас (амьсгалын) тогтолцооны эмгэгтэй үгүйг заавал тодруулах хэрэгтэй. Мөн ялгаагүй суурь өвчлөлтэй буюу архит, саажилт гэх мэтийн дэвсгэр өвчтэй хүүхдүүдийн хувьд зүрх судас болон амьсгалын замын тогтолцооны төрөлхийн гажигтай байдаг. Өөрөөр хэлбэл суурь өвчтэй хүүхэд ковид туссаны дараа өвчин нь хүндрэх хандлагатай. Үүнтэй холбоотойгоор ковидын дараах эмчилгээ хийсэн хэдий ч суурь өвчнөөс хамаарч эмнэлзүйн өөрчлөлт гарч байдаг. Тиймээс тэр эмнэлзүйн өөрчлөлтийн дагуу нарийн мэргэжлийн эмч зүрх судас болон уушигны эмчийн хамтарсан зөвлөгөөгөөр эмчилгээг үргэлжлүүлэн дараагийн шатанд илаашируулах нь чухал байна. Эмчилгээ удаан үргэлжлэх ч тохиолдол бий.
  • Ковидоос үүссэн зүрх судасны эмгэг бүрэн эдгэрэх үү. Яагаад ингэж асууж байна гэхээр зарим хүмүүсийн хувьд ковид туссаад эдгэрсэн ч зүрх дэлсэх гэх мэт зовиур хэвээр байна?
  • Уушиг ба зүрх судасны эмгэгтэй эсэхийг юуны түрүүнд зохих шинжилгээгээр тодруулах хэрэгтэй. Ер нь ковидын дараагаас зүрх судасны талаас гарч байгаа эмгэгүүд байна. Ялангуяа цусны бүлэгнэлжилт, өтгөрөлтэй холбоотойгоор зүрхний титэм судасны эмгэг, цус харвалтын асуудал залуу хүмүүст нилээн тохиолдож буйг судалгаа харуулж байна. Тиймээс зүрх судасны зовуурь байвал заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Энэ нь цаг алдалгүй эмчилгээг зөв авах асуудал юм. Ялангуяа ковидтай хамааралтай зүрхний хэмд өөрчлөлт гарах, цохилт удааширах тохиолдол ажиглагдаж байгаа учир нарийн мэргэжлийн эмчид хандаж зөв эмчилгээг эхлүүлэх нь нэн чухал.

 

  • Зөв эмчилгээ авахтай холбогдуулан асуухад иргэд бие биенээсээ зөвлөгөө авах, дур мэдэн эм, тариа хэрэглэх байдал ашиглагдаж байна.  Энэ тал дээр та юу хэлэх вэ?
  • Ер нь аливаа эм бэлдмэл гэдэг химийн бүтээгдэхүүн шүү дээ. Тиймэс заавал нарийн мэргэжлийн эмчид хандаж эмийн зөв зохистой хэрэглээг анхаарах ёстой. Үгүй бол өөрсдөө дур мэдээд “миний зүрх дэлсээд байна гээд дэлсэлтийн эм уух, зүрхний цохилт удаашираад байна” гээд төрөл бүрийн эм уух нь маш буруу. Нарийн мэргэжлийн эмчийн зөвлөмжөөр эмчилгээг авч, эмчилгээ хэдий  хугацаанд хийгдэхийг нарийн тогтоож эмчлэх нь таны цаашдын эрүүл мэндийн асуудалд чухал юм.  Зүрх судасны тогтолцооны эмгэгт хэрэглэх эмийг дур мэдэн сонгох нь маш аюултай. Эмийн буруу хэрэглээ нь цаашдаа бие даасан өвчин болохыг ч үгүйсгэхгүй. Зүрх судасны талаас зовуурь илэрвэл зохих шинжилгээнүүдийн дагуу зөв үнэлгээ хийлгэж, зөв зохистой эмийг хэрэглэх нь танд тустай. Амин дэмийн асуудал тусдаа хоол ундаар зохицуулагдана. Энэ талын ойлголт олон нийтэд их түгээмэл байгаа.
  • Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ гэдэгт яг юу хамаарагдах вэ. Хэрхэн илрүүлдэг талаар?
  • Нөхөн сэргээх эмчилгээ нь томоохон эмнэлэгт реаблитацийн тасагт дасгал хөдөлгөөн, сэтгэлзүйн зөвлөгөө хийгдэнэ. Мөн дархлаагаа дэмжихийн тулд хоол хүнсний хэрэглээг зөв зохицуулах. Өөрөөр хэлбэл хоол хүнсэндээ амин дэмээр баялаг бүтээгдэхүүн тэр дундаа ногоо мах, жимсийг түлхүү хэрэглэх. Түүнчлэн ажил амралтаа зохицуулах, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх зэрэг амьдралын зөв хэв маяг, уурлаж уцаарлахгүй, стресстэхгүй, хорт зуршил архи тамхи хэрэглэхгүй, ажлын ачааллыг зөв зохицуулах хэрэгтэй.
  • Зүрх судасны архаг эмгэгтэй хүмүүс ковидоор өвдсөн тохиолдолд ямар төрлийн оношилгоо, шинжилгээг нэн даруй хийлгэх ёстой вэ?
  • Ковидын дараах гол хүндрэл нь цусны бүлэгнэлжилттэй холбоотойг гадаад ба дотоодын эрдэмтдийн судалгаа харагдуулж байна. Ялангуяа зүрх судасны архаг өвчтэй хүмүүст ковидын дараах сөрөг нөлөө нилээн их илэрч байгаа. Тухайлбал зүрхний титэм судасны бөглөрөл үүсэх, тархины цус харвалт тэр ч байтугай залуу хүмүүст зонхилон тохиолдож байгаа нь эмнэлзүйн практикт харагдаж байна. Иймд юуны түрүүнд зүрхний бичлэг хийлгэх, зүрхний хэт авиан шинжилгээ, зүрхний шигдээсийн шинж тэмдэг илэрвэл титэм судасны тодосгогчтой компьютер томографи, ангиографи шинжилгээ хийлгэх шаардлагатай.
  • Ковидын үед зөвхөн зүрх судасны эмгэгийн талаар яригдаад зогсохгүй уушигны эмгэгийн асуудал ч хөндөгдөж байна. Уушигны өөрчлөлтийг оношилох хамгийн үр дүнтэй оношилгооны арга нь юу вэ?
  • Уушигны талаас бөгшүүлж ханиалгах зэрэг зовуурь  илэрвэл цээж гэрэлд харуулах хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд компьютер томографи буюу уушигны багтаамжийг тодорхойлох хэрэгтэй.    
  • Эрт илүүлгийн ач холбогдлыг та тайлбарлаж өгнө үү?
  • Аливаа өвчнийг эрт, хугацаанд нь илрүүлвэл төдийчинээ эмчилгээ сайн авдаг. Тиймээс аль болох өвчлөлийг эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх үзлэгээр илрүүлэх нь  чухлаар тавигдаж байна. Ялангуяа даралт ихсэх өвчин залуу хүмүүст илэрч байна. Энэ нь ажлын ачаалал, нийгмийн хөгжлийг дагасан дуу чимээ, хөгжил дагасан стерсс гэх зэрэгтэй холбоотой болов уу. Залуу хүмүүс даралт ихсэлтээ мэдэхгүй удаан явснаас тархины цочмог цус харвалт үүссэн үед ирж байгаа нь маш харамсалтай. Ер нь зүрх судасны өвчлөлийн суурь болсон даралт ихсэлт, жингийн илүүдэл таргалалт, чихрийн шижин зэргийг эрт илрүүлж, эмийн зөв сонголтыг хийх нь маш чухал. Иргэн та урьдчилан сэргийлэх үзлэгт эртнээс хамрагдсанаар өөрийн эрүүл мэндээ бүрэн хамгаалж чадна. Энэ нь таны цаашдын эрүүл мэндэд маш чухал гэдгийг дахин хэлье.
  • Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн даатгалаар танай эмнэлэгээс эрүүл мэндийн үйлчилгээ авч болох уу?
  • Засгийн газраас хэрэгжүүлж байгаа нас насны ангиллын урьдчилан сэргийлэх үзлэг манай эмнэлэгт ч мөн хийгдэж байгаа. Хаппи Веритас эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олон төрлийн багцийн шинжилгээнүүд хийгдэж байгаа. Тиймээс өөртөө анхаараад насандаа тохирсон урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдахыг зөвлөе. Урьдчилан сэргийлэх үзлэг хамгийн чухал. Үүнд зайлшгүй хамрагдаж байх шаардлагатай.
  • Таныг анагаах ухааны доктор, дэд профессор гэдгийг хүмүүс сайн мэднэ. Та яагаад Хаппи Веритас эмнэлэгийг сонгосон вэ?
  • Би улсад нийт 36 жил тэр дундаа зүрхний мэс заслын албанд 31 жил ажилласан. Энэ хугацаанд зүрхний мэс заслын хагалгаа хийх перфузиологич эмчээр дагнан ажилласан хүн. Миний хувьд Хаппи Веритас эмнэлэгийг сонгох хэд хэдэн шалтгаан байсан. Удирдлагуудын зүгээс хамтран ажиллах санал тавьсан, техникийн хувьд салбартаа тэргүүлэгч гэх зэрэг. Түүнчлэн шинэ үеийн боловсон хүчнүүдтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Хувийнхаа зүгээс сайхан боломж олгосон зөвлөх эмч  Ж.Амарсанаад мөн баярлаж явдаг даа.
  • Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!
  • Баярлалаа. Нийт уншигчдадаа эрүүл энхийг хүсье.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.