Дэлхийн хотуудын жишгээр жил бүрийн шинэ жилийн баяраар төв талбайдаа сүлд модоо засч, нийслэлийн иргэд шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнгөрсөн жил бид коронавирусийн тархалтын улмаас шинэ жилийн баяраа нийтээр тэмдэглээгүй өнжсөн.
Харин энэ жил 12 дугаар сарын эхний долоо хоногоос төв талбайд “Сүлд мод" сүндэрлэж эхэлсэн. Өнөө орой 18:00 цагт сүлд модны гэрлийг нь асаах юм байна.