Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 335 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 191 нь Улаанбаатар хотод, 138 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн зургаан тохиолдол байна.
Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1966 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2925 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5122 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн- 1008
- Хүндэвтэр- 1443
- Хүнд- 289
- Маш хүнд 52 хүн байна.