Б.Цэрмаа: Дархан-Уул аймагт эмэнд мэдрэг сүрьеэгийн эдгэрэлт улсын дунджаас 90 хувьтай байна

2021-12-15
1978

Дархан-Уул аймгийн сүрьеэ өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар тус аймгийн Сүрьеэгийн хөтөлбөр зохицуулагч эмч Б.Цэрмаатай ярилцлаа.

-Танай аймгийн хувьд сүрьеэгийн эрт илрүүлэг тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? Эмчилгээ, хамрагдалт, нөхцөл байдал хэр байдаг вэ?

-Аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн зөвлөл болон Аймгийн ИТХ-ын дэргэдэх Эрүүл мэндийн зөвлөлд жилд 2 удаа Сүрьеэгийн өвчлөлийн байдал, хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудал гарц гаргалгааг хэлэлцэж асуудлаа шийдвэрлүүлэн ажилладаг. Илрүүлэг үзлэгийн ач холбогдлыг удирдлагуудад зөв ойлгуулсны ачаар дэмжлэг туслалцааг бүрэн авч жилд хүн амын 10 хувийг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамруулж байна. Манай аймгийн хувьд дөрвөн сумтай бөгөөд тэдгээрийн хоорондын зай ойрхон байдаг нь  илрүүлэг үзлэг хийхэд эерэг нөлөөг үзүүлдэг.  Зорилтот бүлгийн иргэдийг үзлэгт хамруулахад төр болон төрийн бус байгууллагуудтай  хамтран ажиллаж чаддаг нь илүү давуу тал болдог гэж хэлж болно.

Өнөөдрийн байдлаар сүрьеэгийн илэрсэн өвчлөлийг 100 хувь эмчилгээ хяналтанд хамруулан ажиллаж байна.

-Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх тал дээр ямар ажлууд хийгддэг вэ? Хэрхэн сургадаг вэ?

-ХӨСҮТ , СТСА , МСЭМХ , МӨАУМХ , “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ зэрэг төр болон төрийн бус байгууллагуудаас зохион байгуулагдаж байгаа мэргэжил арга зүйгээр хангах, сургагч багш бэлдэх, мэдлэг мэдээлэл олгох сургалтуудад эмч мэргэжилтнүүдийг ээлжлэн бүрэн хамруулж байна. Мөн орон нутагтаа сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийн дунд уулзалт, ярилцлага, зөвлөгөө мэдээлэл өгөх уулзалт, сургалтуудыг зохион байгуулдаг. Мөн сүрьеэгийн эмч нар анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг /өрх, сум, хувийн хэвшил, хүлээн авах, яаралтай тусламж, сургуулийн эмч) байгууллагуудын эмч мэргэжилтнүүдэд  хуваарийн дагуу жилд 1-2 удаа  сүрьеэ өвчний талаар мэдлэг, мэдээлэл олгох  сургалт зохион байгуулж байна.

-Аймгийн хэмжээнд жилд дунджаар хичнээн хүн сүрьеэгийн халдвар авч байна вэ? Шалтгаан нь.

Манай аймгийн хувьд жилд дунджаар 120-180 орчим хүн сүрьеэгээр өвддөг. Сүрьеэ өвчлөл өндөр байгаа хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, хүн ам олноор суурьшсан, шилжилт хөдөлгөөн ихтэй байдагтай холбоотой. Хоёрдугаарт, их, дээд сургуулиуд ихтэй. Гуравдугаарт, төмөр зам дагуух аймаг тул өвчлөл өндөр байна гэж үздэг.

-Сүрьеэгийн өвчлөл харьцангуй өндөртэй аймагт ордог юм байна. Үүн дотор хүүхдийн сүрьеэгийн тохиолдол хэр байдаг уу? 

-Хүүхэд төрөнгүүт 24 цагийн дотор сүрьеэгийн вакцин хийлгэдэг. Энэ нь өвчлөх болон хүнд хэлбэрээр өвдөхөөс сэргийлдэг.  Манай аймгийн хувьд хүүхдийн сүрьеэгийн тохиолдол жилдээ 10-20 тохиолдол бүртгэгддэг.

Хамгийн гол шалтгаан нь өрхийн сүрьеэгийн хавьтлаас голдуу хүүхэд өвчлөлд өртөх нь их байна. Иймээс бидний зүгээс өрхөд буй халдвартай хэлбэрийн сүрьеэг эрт илрүүлэх тал дээр анхааран ажиллах чухал байна.   

Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хяналт, анхаарал халамжаа сайжруулж, тэднийг эрүүл, цэвэр агаарт гаргах, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, дархлаа дэмжсэн хоол хүнс хэрэглэх зэрэг эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Ер нь хүүхэд сүрьеэгээр өвдсөн тохиолдолд эмнэлэг болон сургуулиас ямар арга хэмжээ авдаг вэ? Хүүхдийн тусгарлах уу?

-Сургуульд халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвдсөн хүүхэд илэрсэн тохиолдолд тухайн сургуультай хамтран ойрын хавьтлын илрүүлэг үзлэгийг зохион байгуулна. Аль болохоор зөв талаас нь эцэг эх, сурагчдад ойлгуулах сургалтыг зохион байгуулж Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хянадаг.

-Сүрьеэгээр өвдөж эдгэрсэн тохиолдол хэр байгаа вэ? Хэдийгээр сүрьеэ эдгэрдэг өвчин боловч эмчилгээний үр дүн янз бүр байдаг гэсэн. Үүний шалтгаан юу вэ?

Эмэнд мэдрэг сүрьеэгийн эдгэрэлтийн улсын дундаж 85 хувь байдаг бол Дархан-Уул аймаг 90 хувьтай байдаг. Хожуу эмчид хандах, эмчилгээг таслах, эмчилгээнээс татгалзах, архаг архичин зэрэг нь эмчилгээний амжилтаас хойш татдаг.

Аль болох эрт оношлогдож, эрт эмчилгээнд орж, эмч, сувилагчийн шууд хяналтад эмээ таслахгүй ууснаар бүрэн төгс эмчилгээ болж, эдгэрдэг.

Харамсалтай нь эрт оношлогдож чадаагүйгээс болж өвчнөөр хүндрэх, ойр дотны хүмүүс болон бусдад халдвар тараах эрсдэлтэй.

-Сүрьеэгийн эмчилгээ хийлгэхэд өвчтөн юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Өвчнөө бүрэн ойлгож эмчилгээг бүрэн төгс эмчийн зааврын дагуу хийлгэх нь чухал.

-Ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах ёстой вэ?

-Хоёр буюу түүнээс дээш долоо хоног ханиалгах, цустай цэр гарах, биеийн жин буурах, ядрах сульдах, шөнө хөлрөх, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа өрх болон аймаг, сумын эмнэлэг, сүрьеэгийн эмчид хандаж  эмчилгээ, оношилгоо хийлгэх ёстой.

Зарим иргэд сүрьеэгийн халдвар авсан хүнээс цэрвэх, ойртож болохгүй, аяга тавгаа солихгүй байх ёстой гэсэн буруу ойлголттой байдаг шүү дээ. Үүний оронд халдвартай байх гэж үзэж байвал тэдэнд эрт эмнэлэгт хандаж эмчлүүлэхийг зөвлөх, түүнд туслах, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, гэр орноо агааржуулах, амны хаалт зүүх зэргийг зөвлөх хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл илгээж болно.

Сүрьеэ өвчин нь эдгэрдэг өвчин учраас халдвар авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх нь зүйтэй гэдгийг дахин дахин иргэдээсээ хүсмээр байна.

-Иргэдийн хувьд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн их анхаарах ёстой зүйл нь юу вэ?

Стрессгүй байх, зөв хооллох, агаар гарах, дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжиж байх юм бол сүрьеэгийн халдвар авсан ч өвчлөхгүй байж болно.

Сүрьеэ өвчин нийгмийн халдварт өвчин учраас хүн бүр өөрийнхөө дархлааг сайтар дэмжих нь урьдчилан сэргийлэх бас нэг боломж.

Мөн аль болох тайван байж, архи, тамхи хэрэглэхгүй байх нь зүйтэй. Мөн амьдарч буй орон байрандаа өдөр бүр агаар сэлгэх, нарны туяа оруулах хэрэгтэй. Учир нь сүрьеэгийн нян нарны туяанд нэг цагийн дотор үхдэг тул энэ их чухал юм.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.