Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тавантолгой багийн “Бунхан” гэдэг газар гүний худагт хүүхэд унаж нас баржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 4 настай, эрэгтэй хүүхдийг 2.8 метрийн гүнтэй худагт унаж нас барсан байсныг цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 4 дүгээр багийн Хөгшөө иргэн 31 настай, эмэгтэй гэрийнхээ нүхэн жорлонд унаж нас барсан байдалтай олджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 1.8 метрийн гүнтэй нүхэн жорлонд иргэн Э унаж нас барсан байдалтай байсныг 1 цаг 50 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлж өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ