Мьянмарын цэргийнхний шоронд хоригдож байгаа эмэгтэйчүүдийн хүнд хэцүү өдрүүд

2021-12-15
7743

Төрийн эргэлт болсон  Мьянмарын шоронгуудад эмэгтэйчүүдийг эрүүдэн шүүж, бэлгийн дур хүслээ  ханган доромжилж, хүчирхийлнэ гэж заналхийлдэг тухай цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалд оролцсон хэргээр баривчлагдсан таван идэвхтэн ВВС агентлагт ярьжээ.

Аюулгүй байдлын үүднээс энд тэдний нэрийг өөрчилж бичжээ. Мьянмарыг олон жил удирдсан генералууд ардчиллыг дэмжигчид ялалт байгуулсан 2020 оны арваннэгдүгээр сарын бүх нийтийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд улмаар 2021 оны хоёрдугаар сарын 1-нд түлхэн унагасан юм. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ОХУ-тай найрамдалт харилцааг дэмжигч гэгддэг Мин Аун Хлайн засгийн эрхэнд гарсан.

Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн олон улсын төрийн бус байгууллагаас энэ сарын 8-ны өдөр гаргасан мэдээллээр Мьянмарт 1318 хүн амь үрэгдсэний 93 нь эмэгтэйчүүд байна.

Мөн 10,200 иргэн, түүний дотор 2,000 гаруй эмэгтэйчүүдийг баривчилсан байна. Цагдан хорих газарт найман эмэгтэй нас барснаас дөрөв нь эрүү шүүлтэнд өртсөн гэх мэдээлэл байна.

Тус улс ардчлалд аажмаар шилжиж эхэлсэн 2011 он хүртэл хүн хулгайлах, эрүүдэн шүүх нь цэргийн дэглэмийнхний  нийтлэг үзэгдэл байсан бол одоо хүний ​​эрхийн төлөө тэмцэгчдийн үзэж байгаагаар нөхцөл байдал урьд өмнөхөөсөө дорджээ.

Идэвхтэн  эмэгттэй Ён Со Май бараг зургаан сар хоригдсон. Эхний арав хоногт тэрээр цагдан хорих ангид байсан бөгөөд өөрийнх нь хэлснээр эрүүдэн шүүж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.

Нэг өглөө Со Май жагсаалд зориулж зурагт хуудас зурж байх үед түүнийг баривчилж, цэргийн фургонд суулгажээ.

"Намайг үл мэдэгдэх газар авчрахад аль хэдийнэ шөнө болсон" гэж тэр BBC-д ярьжээ."Миний нүдийг боосон, тэгээд юм мөргөх үеэр харгалзагчид  намайг шоолон инээлдэж байсан.

Баривчлагдсан эмэгтэйг оффис дээр байцааж, хулс модоор зодож, зарим шалтгааны улмаас түүний бэлгийн амьдралын нарийн ширийнийг сонирхож байжээ.

Үл үзэгдэх мөрдөн байцаагчдын нэг нь "Энд эмэгтэйчүүд юу болдгийг мэдэх үү? Тэднийг хүчиндэж, дараа нь хөнөөдөг" гэж сүрдүүлсэн.

Дараа нь Со Майгийн цамцыг тайлж түүний нүцгэн биенд эрээ цээргүйгээр хүрч эхэлжээ.Эцэст нь нүднийх нь боолтыг тайлах үеэр тамлагч нарын нэг нь буугаа цэнэглэж байх нь харагджээ. 

"Би холбоо барьсан хүмүүсийнхээ нэрийг хэлэхээс татгалзахад тэд аманд минь бууныхаа хошууг хийсэн" гэж Со Май ярьжээ.

Түр зуурын шоронгууд

Human Rights Watch-ын шинжээч Мэнни Мауны хэлснээр, цэргийнхэн хоригдлуудыг саатуулан байцаахын тулд  цэргийн хуаран, олон нийтийн барилга зэрэг түр байруудыг ашигладаг.

Энэ мэдээллийг аюулгүй байдлын үүднээс нэрээ хэлэхгүй байхыг хүссэн Мьянмарын хуульч BBC-д баталсан байна. Тэрээр байцаалтын үеэр дээрэлхүүлж, эрүү шүүлт тулгасан талаар гомдол гаргасан хэд хэдэн эмэгтэйг шүүхэд төлөөлөн оролцож байгаагаа хэлсэн.

"Миний үйлчлүүлэгчдийн нэгийг өөр хүнтэй андуурч саатуулсан. Түүнийг ингэж хэлэхэд тэд итгээгүй бөгөөд төмрөөр ухаан алдтал цохьж жанчсан" гэж ярьжээ. Дараа нь эмэгтэйг өөр газар  шилжүүлсэн бөгөөд тэнд үл таних ажилтан өөртэй нь унтвал түүнийг суллана гэж мэдэгджээ.

Хуучин хоригдлуудын нэг “Би нэг цаг гаруй гурван хуруугаа тасралтгүй үзүүлэхээс /Мьянмарт эсэргүүцлээ ингэж илэрхийлдэг/ өөр аргагүй байдалд хүрсэн, тэр үед харгалзагчид миний үсийг зулгаасан.

Шве Пью Тар хотын түр саатуулах төвөөр дайран өнгөрч байсан өөр нэг эмэгтэй "Охидыг нэг нэгээр нь өрөөнөөс гаргаж хааш нь ч юм авч явж байсан.  Харин эргэн ирэхдээ тэдний заримынх нь хувцасны товчийг тайлсан эсвэл урагдсан байдалтай байсан" гэжээ.

Эрх баригчдын няцаалт

ВВС агентлаг Со Майгийн талаар тайлбар өгөхийг цэргийн засгийн газрын Мэдээллийн яамны дэд сайд, хошууч генерал Зо Мин Тунаас хүссэн байна.  Харин тэрбээр энэ бүх таамаглал, эрүү шүүлт Мьянмарт байхгүй гэж хариулжээ.

Энэ оны эхээр Бирмийн нэгэн хоригдлын нүүрэндээ хүчтэй цохиулсан зургийг цэргийнхэн цахим ертөнцөөр тараасан юм. Тэрээр одоог хүртэл зэвсэг хадгалсан хэргээр шоронд байгаа юм.

BBC болон MWD телевизээс авсан энэхүү хувийн зураг нь тухайн эмэгтэйн баривчлагдахаас өмнө болон дараах байдлыг харуулж байна.

 Харин  генерал Мин Тонгоос яагаад ийм баримтыг нуухыг ч оролддоггүй, энэ нь эрүүдэн шүүхгүй гэсэн түүний үгтэй хэр нийцэж байгааг асуухад тэрбээр “Баривчлагдах үед ийм зүйл болдог” гэж хариулжээ.  

 Ганцаарчлан хорих

50 гаруй насны нэгэн идэвхтэн эмэгтэй (түүнийг хатагтай Лин гэж нэрлэе) тус улсын хамгийн том хот Янгон дахь Инсэйн шоронд дөч гаруй хоног ганцаарчлан хоригдож байсан тухайгаа ВВС-д ярьжээ.

Хатагтай Линд энэ бүх хугацаанд өмссөн хувцаснаас өөр юу ч байсангүй. Шоронд байх хугацаандаа түүний бие маш сул дорой болжээ. Тэр энэ тухайгаа "Би харанхуйд хэвтэж байхдаа  удахгүй үхнэ гэж л боддог байсан. Заримдаа хажуу өрөөнөөс  эмэгтэйчүүдийн орилж хашгирах нь сонсогддог бөгөөд тэнд хэн нэгнийг зодож тарчлааж байгаа нь мэдрэгддэг" гэжээ.

Нэгэн өдөр офицер хэд хэдэн эмэгтэй цэргийн хамт камерт нь орж ирээд шууд видео бичлэг хийжээ. Энэ үеэр хоригдох нөхцөл байдлын талаар гомдоллохыг оролдсон ч хүлээж авсангүй.

Хүний эрхийн ажиглагч Мэнни Мауны хэлснээр  дээд тал нь 100 хүний ​​багтаамжтай эмэгтэйчүүдийн камерийг  500 хүнээр дүүргэдэг. Орон зайгүйн улмаас хоригдлууд ээлжлэн унтдаг байна.

Мөн тэдэнд  ариун цэврийн хэрэгсэл дутагдаж байгаа нь тэдний үндсэн эрхийг зөрчиж байна гэж тэр хэлэв.

Бидний дээр дурдсан Май 5000 орчим хоригдлын хамт аравдугаар сард өршөөлийн хуулиар суллагдсан бөгөөд тэрбээр "Би хэзээ ч  тэнд дуусч магадгүй, бүр үхэж ч магадгүй гэдгээ ойлгож байгаа ч эх орныхоо төлөө ямар нэгэн зүйл хийж, тэмцлээ үргэлжлүүлэхийг хүсч байна" гэж ярьжээ.

Дэвис Сиржа, Жилла Дастмалчи нарын зурсан зургууд.

Эх сурвалж: ВВС






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.