Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2021.12.13/ 1745 гомдол мэдээлэл иржээ. Үүний 1384 нь зөрчлийн шинжтэй, 91 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байна.
Хоногт 193 хүнийг эрүүлжүүлсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 иргэнийг саатуулжээ.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн 130, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 182, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах зөрчил 75 бүртгэгдсэн байна.