
"Улсын хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар ковид-19 эсрэг вакцины нийт хүн амын хамрагдалт нэгдүгээрт тун 69.6, хоёрдугаар тун 66.3 гуравдугаар тун 25 хувийн хамрагдалттай байна. Насанд хүрэгчдийн хувиар авч үзвэл 43 хувьд буюу 814756 хүн өнөөдрийн байдлаар гуравдугаар тундаа хамрагдаад байна. Сүхбаатар, Завхан аймаг 50-аас дээш хувьтай 40-өөс доош хувьтай Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь гэсэн аймгууд байна. 70-74 насныхан хамгийн идэвхтэй хамрагдсан бол 18-19 насныхны 33 хувь нь гуравдугаар тундаа хамрагджээ.
Улсын онцгой комиссын өгч буй мэдээллээр Ковид-19-ийн халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 2198 тохиолдлоор буурсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 3168 байна. Өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо буурсан боловч дэлхий дахинд делта болон омикрон хувилбарын тархалт өндөр байгаа учраас ард иргэдийг вакцины гуравдугаар тундаа үргэлжлүүлэн идэвхтэй хамрагдахыг, Засгийн газраас уриалж байна. Омикрон хувилбар нь өнөөдрийн байдлаар дэлхийн 70 орчим улсад тархаад байгааг хэлж байна." гэж мэдээлэв.
Х.Соёл