БНХАУ тойрог замд байгуулж буй сансрын станцаасаа мэдээллийг илүү чанартай дамжуулах зорилгоор “Tianlian-2-02” дахин дамжуулах хиймэл дагуулыг тойрог замд амжилттай орууллаа гэж тус улсын Сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорац (CASC) “WeChat” хуудсандаа мэдээлжээ.
Хиймэл дагуулыг мягмар гарагт орон нутгийн цагаар 00:09 цагт Сычуань мужийн Сичан сансрын буудлаас “Чанжэн” зөөгч пуужингаар хөөргөжээ. “Чанжэн” цуврал пуужингийн хувьд 401 дэх удаагаа хиймэл дагуул хөөргөсөн байна.
Энэхүү төхөөрөмжийг мөн дэлхийн бага эсвэл дунд тойрог замд байгаа манай гаргийн нөөцийг зайнаас тандан судлах хиймэл дагуулуудын үйл ажиллагааг сайжруулахад ашиглана. Үүнээс гадна, Хятадын төхөөрөмжүүдийг сансарт хөөргөх үйл ажиллагааны найдвартай байдлыг нэмэгдүүлнэ гэж CASC мэдээлжээ.
Эх сурвалж: Montsame.mn