Өнөөдрийн Засгийн Газрын хуралдааны шийдвэрээс “Оюу Толгой”-н хэлэцээрийн явцын талаар мэдээлэл хийлээ.
Х.Нямбаатар: Бид Рио-Тинтогоос ирсэн захидлын хүрээнд л асуудлыг ярина. Яагаад гэвэл хэлэлцээр үргэлжилж байгаа. Манай ажлын хэсгээс хэлэлцээрийн явцад удаа дараа 34%-ийг тэглэх саналыг тавьсан. Энэ удаа Рио-Тинто талаас 2.3 тэрбум ам.доллар бүхий бодит өрийг тэглэх санал ирсэн. Ингэснээр ирээдүйд Монголын Засгийн Газарт улсад 22.3 тэрбум төгрөгний өр үүсэхгүй гэдгийг Рио-Тинто энэ захидлаараа албажуулж ирүүлсэн.
Хоёрдугаарх зүйл нь мэдээж хэрэг 2015 онд байгуулагдсан Дубайн гэрээг ямар нэгэн болзол нөхцөл тавихгүйгээр цуцлана гэдэг саналыг хүлээж авснаа мөн энэ захидлаар албажуулсан.
Гуравдугаарт далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтийн талаар бид ярьж ирсэн. Энэ далд уурхайн зардал уурхайн үйл явцад зарцуулагдаагүй гэдэг олон ч хардлагатай явж ирсэн. Энэ асуудлыг мухарлаж шийдвэрлэх үүднээс Засгийн Газар далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулах гэдэг саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.
И.Шинэбат