МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжавыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг А.Сүхбат гаргажээ

2021-12-14
1059

Өчигдөр /2021.12.13/ Дархан аварга А.Сүхбат нь МҮБХ-ны Тэргүүнээр сонгогдсон Ц.Магалжавыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаж, үүнд МҮБХ-г гуравдагч этгээдээр татан оролцуулах мэдэгдлийг өгсөн байна. 

Энэ талаар МҮБХ-ноос мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, "МҮБХ-ны удирдлага, түүний бүртгэлтэй холбоотой маргаан 2002 оноос эхтэй бөгөөд үүний улмаас уг асуудал хүндрэн 2018 онд "улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, тэргүүн" хоёр талд бий болж, улмаар 2019 онд маргалдагч талууд харилцан буулт хийн эвлэрч, 2 жил гаруй хугацаанд МҮБХ-ны үйл ажиллагаагаа явуулахад тулгарч байсан хүндрэл арилсан билээ. Ингээд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал 2021 оны 5 сарын 15-ны өдөр болж дүрмийн дагуу Ээлжит бус Их Эеийн товыг 2021 оны 5 сарын 29-ний өдөр тогтоож, мөн өдрийн хурлаараа бүх аймгийн төлөөлөл оролцон холбооны дүрмийг шинэчлэн баталж, удирдлагаа сонгон баталгаажуулсан бөгөөд удирдлагын шинэ баг үндэсний бөхийн хөгжил, ирээдүйн төлөө тодорхой зорилго, зорилтууд тавин ажиллаж байна.

Гэтэл дархан аварга А.Сүхбат нь 2021 оны 5 сарын 29-нд хуралдсан Их Эе хуралдааныг хууль бус гэж үзэн, зарим бөхчүүдийн МҮБХ-ны Тэргүүнээр сонгогдох, санал өгөх боломжийг олгоогүй зэрэг үндэслэлээр тус Их Эе хурал болон МҮБХ-ны Тэргүүнээр Ц.Магалжавыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан, үүнд МҮБХ-г гуравдагч этгээдээр татан оролцуулах мэдэгдлийг өнөөдөр хүлээн авлаа. 

МҮБХ шударга өрсөлдөөнийг бий болгох, допингийн хор хөнөөлөөс бөхчүүдийг сэргийлэх зорилгоор допингийн зөрчилд хатуу байр суурийг баримталж, үүнтэй  холбоотой тодорхой шийдвэрүүдийг гарган ажиллаж байгаа энэ цаг үед холбооны маргааныг дахин үүсгэх нь хэсэг бүлэг хүмүүс өөрт ашигтай байх боломж үүсэх магадлалтай хэмээн үзэж тэд дээрх арга замыг эрэлхийлж байна гэж дүгнэхээс аргагүйд хүрч байна.

Ямарваа шүүхийн маргаан бүрэн шийдэгдэж дуустал багагүй цаг хугацаа шаардлагатай. Өмнө нь буюу 2018-2020 онд өрнөсөн маргааны үеэр дархан аварга А.Сүхбат хүмүүсийг зохион байгуулан Бөхийн Өргөө рүү халдаж, эд хогшил эвдэн сүйтгэж, үүний улмаас Бөхийн өргөө хаагдаж, барилдаан зохион байгуулагдах боломжгүй болж, үр дүнд нь бөхчүүд, бөх сонирхогчид болон мөнгөөр хөлслөгдөн хаалга, цонх эвдсэн залуус шүүхээс ял, шийтгэл аван хохирч байсныг олон нийт мартаагүй байгаа.

Маргааныг аль аль талын хүчин чармайлт, хичээл зүтгэлээр шийдвэрлэсэн боловч дэлхий дахиныг хамарсан цар тахал гарч, бөхийн барилдаан зохион байгуулагдаагүй мөн л удсан ба эцэст нь энэ намраас барилдаануудаа хэвийн явуулж эхэлсэн, цаашдаа аль болох таслахгүй явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа болно.

Иймд бөхчүүд, бөх сонирхогчид өөрсдийн эрх ашиг, монгол бөхийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, зөвхөн явцуу амин хувийн эрх ашгаар нэгдээд байгаа хэсэг бүлэг хүмүүсийн увайгүй явуулга, өдөөн хатгалгад автахгүй байхыг хүсье." гэсэн байна.

                        МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.