Санхүүгийн зохицуулах хороо анхааруулж байна

2021-12-14
426

Монгол Улсад блокчейн технологид суурилсан гэх олон төрлийн койн, токенуудыг цахим орчинд сурталчилж, олон нийтээс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч (бирж/платформ)-ийн бус замаар буюу урьдчилсан захиалга /ICO/ гэх нэрийдлээр виртуал хөрөнгө гаргагчид бие даан хөрөнгө босгох үзэгдэл тасралтгүй үргэлжилсээр байна.

Олон улсын туршлагаас үзвэл Вьетнам, Энэтхэг, АНУ, Швейцар, Япон зэрэг орнуудад 2018-2019 оны хооронд “ICO”  гэх нэрээр олон нийтээс шууд хөрөнгө босгох үзэгдэл дэлгэрч, олон хохирогчтой гэмт хэргүүд багагүй үйлдэгдсэн болох нь тогтоогдож байсан. Харин  Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл батлагдахаас өмнө шинээр койн, токен гаргах этгээдүүд олширч, зөвхөн өөрийн койн/токеныг арилжаалах зорилго бүхий бирж/платформыг бий болгох, үүгээрээ дамжуулан /IEO/, эсхүл “ICO” гэх нэрээр шууд олон нийтээс хөрөнгө босгох үйл ажиллагаа нэмэгдэж байгаа нь хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийг дараах байдлаар хохироох эрсдэлийг улам нэмэгдүүлэх хандлагатай байна.

Үүнд:

- “ICO” гэх нэрээр хөрөнгө босгосон койн/токеныг бусад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бирж/платформууд бүртгэхгүй байснаар хоёрдогч зах зээлийн арилжаа хийгдэхгүй байх, улмаар иргэдийн хөрөнгийг тодорхой бус хугацаагаар түгжих;

- “IЕO” гэх нэрээр хөрөнгө босгосон этгээд койн/токеноо арилжаалах зорилго бүхий бирж/платформыг өөрсдөө ажиллуулна гэж олон нийтэд танилцуулсан боловч тухайн бирж/платформ нь цаашид холбогдох хууль тогтоомжийн шаардлага хангахгүй байх тохиолдолд хоёрдогч зах зээлийн арилжаа хийгдэхгүй байх, улмаар иргэдийн хөрөнгийг тодорхой бус хугацаагаар түгжих;

- Хөрөнгө босгосон койн/токеныг гаргагч этгээдийн эзэмшиж буй тухайн койн/токены захиран зарцуулалтад одоогоор хэн ч хяналт тавих боломжгүй тул арилжаанд зориудаар нөлөөлөх, зах зээлд хомсдол үүсгэх, нийлүүлэлтийг ихэсгэх зэргээр ханшийг зохиомлоор тогтоох, “хөөсрөл”-ийг бий болгох;

- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүйгээс шалтгаалан гэмт хэрэгтний хөрөнгийг нуун далдлах үйл ажиллагаанд ашиглагдах зэрэг өндөр эрсдэлийг үүсгэх боломжтой.

Иймээс иргэд, хөрөнгө оруулагчид аливаа төрлийн койн/токеныг худалдан авах тохиолдолд учирч болох эрсдэлийг урьдчилан тооцоолж байхыг дахин анхааруулж байна.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.