Монгол Улсын Ерөнхийлөгч хэдхэн хоногийн дараа буюу 12 сарын 16 нд ОХУ-ын Москва хотноо болох төрийн айлчлалын үеэр олон ажил төлөвлөгдөж байгаа бөгөөд боловсрол, соёл шинжлэх ухаан, цэрэг аюулгүй байдал, хил хамгаалах, эрчим хүч, зам тээвэр, газ хийн хоолой зэрэг олон чиглэлээр гэрээ контрактууд хийгдэх төлөвтэй байгаа талаар ажиглагчид мэдээлж Оросын РТР сувгаар өнгөрсөн 7 хоногийн тойм нэвтрүүлгээр ч гарав.
У.Хүрэлсүхийн айлчлалын дараа Францын ерөнхийлөгч Макрон Кремлд айлчлан ОХУ-тай томоохон хэлэлцээр хийх Европын холбоотой үл ойлголцоод байгаа асуудлууд болон Польш, Белрусийн хил дээр болоод буй хурцадмал асуудлуудаа шийдэх ажээ.
Тэгвэл энэ удаагийн айлчлалын үеэр зам тээвэр, төмөр замын чиглэлд ямар ч яриа хэлэлцээр болохгүй болсон тухай албан мэдээлэл иржээ.
Тэр нь ОХУ-ын Зам тээврийн сайд В.Г.Савельев нь Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай уулзахаас татгалзсан бөгөөд энэ үеэр ямар нэгэн гадаад дотоод томилолт байхгүй Москва дахь ажлын байр болох яамны өрөөндөө байх бөгөөд харин маш шахуу уулзалтууд, хурал, шийдвэрлэх цаас бичиг баримтуудтай танилцах тул Монголын сайдыг хүлээж авах боломжгүй бөгөөд уулзмаар байвал Тээврийн дэд сайд А.В.Токаревтай уулзаж болно гэдэгээ албан ёсоор мэдэгджээ.
ОХУ-ын Зам тээрийн сайд В.Г.Савельев нь 2006 оноос 2020 оныг хүртэл Оросын Аэрофлот компаний захиралаар ажилласан бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суух элчин сайд Даваатай ОХУ-ын РЖД тэргүүн дэд захирал С.А.Павловтой уулзах үеийн ярианы тэмдэглэлд “Монголчууд өөрсдөө төмөр зам барина оростой хамтрахгүй гэж үзэж байвал хэсэгтээ наад Монголчуудаа орхивол яасан юм бэ!?” гэж хэлүүлсэн байдаг бөгөөд Монгол Улсын талаас төлөөлөн ирж буй сайд Л.Халтарын солигдтол Монголын талаас хүн хүлээж авахгүй байх шийдвэрээ гаргасан хүн юм.