Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Өлзийт хоолой” гэдэг газар тус сумын харьяат иргэн Г-нь 12 сарын 11-ний өдөр гэрээсээ явган гараад сураггүй болсон байна.
Сураггүй болсон иргэн хөгжлийн бэрхшээлтэй нэгэн байсан ба сумын Засаг даргын тамгын газраас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус сумын Дөхөм багийн “Бурхи” гэдэг газар эзэнгүй айлын гэрт байсныг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээллээ.