“Nike” компани “Metavesre” ертөнцөд өргөжих зорилгоор виртуал спорт гутал бүтээгч “RTFKT” компанийг худалдан авахаар боллоо.
“RTFKT” компанийн хувьд 2020 онд байгуулагдсан, спорт гутал зэрэг бүтээгдэхүүнийг “Blockchain” технологид суурилан бүтээдэг байна. Энэхүү технологийг ашиглан бүтээгдэхүүнийхээ бодит байдлыг хангадаг гэж компани мэдэгдлээ.
Хэлцэл “Nike”-ийн дижитал шилжилтийг эрчимжүүлэхэд түлхэц болж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал онцолж байна.