Хүхрийн давхар исэл хүлцэх хэмжээнээс хоёр дахин их байна

2021-12-14
1292

Богд Уулын энгэр, Налайх орчим, хотын төвөөс тав алхаад эргээд харахад нийслэл хот дээгүүрээ үүлэн малгайтай мэт саарал утаанд дарагдсан харагдана. Агаарын бохирдлыг бууруулахад тэрбум төгрөг зарцуулсанг аудитаар тогтоосон. Одоогийн байдлаар Улаанбаатар хот агаарын чанарын индексээрээ дэлхийд 16-д бичигдэж өмнөх жилүүдээс сайжирсан талаар холбогдох байгууллагууд мэдээлж байгаа. Харин нөгөө талд саарал утаа багасч үзэгдэх орчин сайжирсан ч агаарын чанар, агаарт агуулагдах хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл нэмэгдэж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмжээнд хүрээд байгааг иргэд шүүмжилж буй. Тухайлбал, холбогдох байгууллагын өгсөн мэдээллээр сайжруулсан шахмал түлш ашиглаж эхэлснээр агаар дахь нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор 50 хувиар буурсан бол хүхрийн давхар ислийн хэмжээ хүлцэх хэмжээнээс хоёр дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна. Энэ талаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Эрүүл мэндийн байгууллагын зүгээс бидэнд өгдөг мэдээллээр агаарын чанар эх, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нөлөөлдөггүй гэж хэлдэг. Гэхдээ агаарын бохирдлыг бууруулахад цогц арга хэмжээ хэрэгжүүлж 80 хувь хүртэл бууруулах зорилт тавьж ажиллана. Өнгөрсөн 2016 оны суурь үзүүлэлтээр 1 м3 агаарт агуулагдах PM2.5 тоосонцор 257 мкг, PM10 тоосонцор 267 мкг байсан. Одоогийн байдлаар энэ үзүүлэлт 52 орчим хувиар буурсан” гэв.

Тэгвэл Улаанбаатар хотын агаарын чанар “IQAir” Швейцарийн агаарын чанарын технологийн компанийн цахим сайтын мэдээллээр агаар дахь PM2.5 тоосонцорын агууламж ДЭМБ-аас гаргасан агаарын чанарын жилийн дунджаас 13.5 дахин их байгаа юм. Монгол Улсын агаарын чанарын стандартаар PM2.5 тоосонцорын 24 цагийн өдрийн дундаж хүлцэх хэмжээ 50 мкг/м3 байдаг. Түүнчлэн PM10 тоосонцор арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар шөнийн 00 цагийн үед хамгийн их буюу 341.9 хүрсэн бол өглөөний 08:00 цагт 111.6 болж багассан байна. Энэ нь шөнийн цагаар хүлцэх хэмжээнээс гурав дахин хэтэрсэн үзүүлэлт юм. Харин хүхрийн давхар исэл /SO2/ нь арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 15:00 цагийн байдлаар 101.6 болж зарим хэсэгт хэтэрсэн үзүүлэлттэй байна. “IQair”-д мэдээлснээр Улаанбаатар хотын иргэдийг амны хаалт зүүж, агаараа цэвэршүүлэн, цонхоо нээхгүй, гадаа орчинд хүнд дасгал хийхгүй байхыг зөвлөж байгаа юм. Тэгвэл нийслэлийн хэмжээнд агаарын чанарыг 15 автомат суурин харуулын станцаар бүртгэж байгаа аж. Хэмжих станцын өнгөрсөн долоо хоногийн мэдээллээр 1-р хороолол, 100 айл, Толгойт, Хайлааст, Таван буудал орчимд “бохирдолтой”, бусад цэгт “бага бохирдолтой” түвшинд байсан байв. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын агаарын чанар өмнөх оны мөн үетэй харьцуулахад сайн үзүүлэлттэй гарчээ. Үүнд цас орсноор агаар чийгшиж салхины эрчим нэмэгдэж агаарын урсгал сайжирсан нь голлон нөлөөлсөн байна.

ШАХМАЛ ТҮЛШНИЙ НАЙРЛАГА СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН

Иргэдийн зүгээс сайжруулсан шахмал түлш хүний нүдэнд үл үзэгдэх хийгээр агаарыг бохирдуулж байна гэсэн таамаглалыг дэвшүүлж шахмал түлшний найрлагыг шинжлэхийг шаардсан. Тэгвэл энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Таван толгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрийн шахмал түлшнээс хоёр дээжээс авсан. Шинжилгээгээр үнслэг, чийглэг, хүхэр, дэгдэмхий, илчлэг нь Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын шаардлага хангасан гэсэн үр дүн гарсан. Мөн барьцалдуулагчын гурван агуулах, баруун бүсийн үйлдвэрт хийсэн тооллогоор БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг тонны савлагаатай 1200 тонн, баруун бүсэд 14 тонн барьцалдуулагч байна” гэв. Тэгэхээр мэргэжлийн хяналтын шинжилгээгээр стандартын шаардлага хангасан ч хүхрийн давхар ислийн хэмжээ хүлцэх хэмжээнээс хоёр дахин их байгаа юм. Энэ талаар БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Д.Одонтунгалаг “Улаанбаатар хотын агаарын бохирдолд авто тээврийн хэрэгсэл, дулааны цахилгаан станц, хөрсний эвдэрлээс үүдэлтэй тоос шороо, ил задгай хаясан хог, гэр хорооллын өрхүүдийн түлшнээс гарч буй утаа голлон нөлөөлж байгаа. Мөн агаарын бохирдол нь хүний хүчин зүйлээс төдийгүй байгаль, цаг уурын нөхцөлөөс шууд хамааралтай. Үүнд инверсийн үзэгдэл буюу агаар мандал дахь дулааны хэм тонгорох үзэгдэл голлон нөлөөлдөг. Тухайлбал, өвлийн улиралд Монгол, Сибирийн нутгийг хамран тогтдог агаарын их даралтын нөлөөгөөр уулархаг хөндий, голын сав газар хүйтэн нягт ихтэй, салхи багатай агаарын масс зонхилно. Үүний нөлөөгөөр утаатай, бохир агаар дээр байх халуун агаарыг нэвтэлж чадалгүй утаа тогтдог. Үндсэндээ агаар сэлгээнд орж чаддаггүй. Одоогийн байдлаар хоёр километрийн өндөрт 460 метрийн зузаантай 12.5 градусын эрчимтэй инверсийн үзэгдэл ажиглагдсан. Инверсийн давтамж болон эрчимшлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дундажаас 30 хувиар өссөн байна. Энэ нь агаарын бохирдол нэмэгдэх нэг үндсэн шалтгаан болж байгаа юм” гэсэн тайлбарыг өгөв.

“ДОТООД ОРЧНЫ АГААРЫН БОХИРДОЛ СТАНДАРТААС ХЭТРЭЭГҮЙ”

Түүнчлэн агаарын чанар хүний эрүүл мэндэд нөлөөлж буй эсэх талаар өнгөрсөн жил судалгааны ажил хийгджээ. Судалгааны ажлын үр дүн, эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногт холбогдох газраас мэдээллэх юм байна. Энэ талаар БОАУЯ, ОББҮХ-ны ажлын албаны дарга Б.Алтанзул “Олон улсын байгууллагуудтай хамтран Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, хүүхдийн эмнэлгийн тасгуудад дотоод орчны агаарыг хэмжих хэрэгслийг байршуулсан. Одоогийн байдлаар дотоод орчны агаарын бохирдлын хэмжээ стандартаас давсан тохиолдол илрээгүй. Судалгааны дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногт хүргэнэ” гэв.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ АВНА

ЭХЯ-ны түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “ЭХЯ бусад холбогдох байгууллагуудтай хамтран сайжруулсан шахмал түлшийг нийслэлээс гаргаж байгаа эсэхэд хяналт тавьж байна. Өнгөрсөн жил 6300 ширхэг шуудай сайжруулсан түлшийг Улаанбаатараас орон нутаг руу тээвэрлэсэн зөрчил илэрсэн. Иймд нэг сарын хугацаанд хяналтыг эрчимжүүлэх аяныг зохион байгуулж байгаа юм. Хэрэв сайжруулсан түлшийг хууль бусаар нийслэлээс гаргаж тээвэрлэсэн тохиолдолд улсын орлого болгох зохицуулалт бий” гэв. Тодруулбал, энэ оноос Агаарын чанарын бүс түүнд мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулж агаарын чанарын бүсээс гаргаж буй сайжруулсан шахмал түлш, агаарын чанарын бүсэд орж ирж буй зөвшөөрөлгүй түүхий нүүрсийг хурааж авах эрх зүйн зохицуулалттай болжээ. Түүнчлэн аяны хүрээнд Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, санаачилга чухал. Тухайлбал, угаарын эрсдэлд өртсөн айл өрхийн 95 хувь нь стандартын бус зуухтай байдаг. Тиймээс галлагааны улирал эхэлж өвөлжилтийн бэлтгэл байдлаа хангахдаа стандартын зуух хэрэглэхийг зөвлөж байна.  Мөн гэр хорооллын алслагдсан хэсэгт сайжруулсан шахмал түлшний хүртээмжийг сайжруулна. Тухайлбал, өндөрлөг, алслагдсан цэгүүдэд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэх, өдөр тутмын хангалтыг сайжруулахад анхаарч байгаа. Агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн шахмал түлшинд хяналт тавиад үр дүнгүй. Тэгэхээр агаар, орчны бохирдлыг бүрдүүлж буй бусад эх үүсвэрүүдийн нөлөөллийг бууруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэв. Жил ирэх тусам хүхрийн давхар ислийн хэмжээ нэмэгдэж байгаа нь цахилгаан станцуудын түүхий нүүрсний хэрэглээ, тээврийн хэрэгслээс ялгарах утаа голлон нөлөөлж байгааг судлаачид хэлсээр байгаа. Тэгэхээр долоо хоног хэдэн статистик ярьж, шахмал түлш, зуухтайгаа зууралдах биш бусад бохирдуулагч эх үүсвэрүүдэд чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 

Б.БЯМБАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.