Сонирхогчийн боксын төрөл бол Монголчуудын дөрвөн жилийн хүн төрөлхтөний их наадмын циклд итгэл найдвар тавин хүлээдэг төрлүүдийн нэг билээ. Тэр хэрээрээ ч хүүхэд залуус хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн боксын спортод бага насандаа хөл тавих нь элбэг болсон.
Сайны хажуугаар саар гэгчээр сүүлийн жилүүдэд сонирхогчийн боксын спортод шүүлтийн маргаан ч ихээр гарах болсон.
Мөн 2020 оны Токиогийн олимпоор сонирхогчийн боксын төрлийг Олон улсын боксын холбоо /AIBA/-ны өмнөх ерөнхийлөгчийн гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой асуудлаас болж Токиогийн олимпоос тус холбоог хасах арга хэмжээ авч тус спортын нэр хүнд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан нь саяхан.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Олон улсын олимпийн хорооны мэдээлээр сонирхогчийн боксыг 2028 оны Парисын олимпийн төрлөөс хасах санал гаргажээ. Мөн хүндийн өргөлт болон 5 төрөлт олимпоос хасагдаж магадгүй байдалд оржээ. 2028 оны олимпт багтсан 28 төрөлд эдгээр төрлүүд багтсангүй.
И. Шинэбат