БНХАУ-ын талтай тохиролцож Эрээний хилийн боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн тухай гурав хоногийн өмнө /2021.12.10/ Засгийн газрын хариуцлагатай албан тушаалтнууд мэдэгдсэн. Гэвч Хятадын тал хилийн боомтыг нээж, хэвийн ажиллуулах боломжгүй гэж үзжээ.
Одоогийн байдлаар Эрээний боомт дээр Бээжин хотоос ирсэн халдварын эмч, хил хорио цээрийн мэргэжлийн баг үзлэг шалгалт хийж буй аж.
Мөн Шилийн гол аймгийн намын дарга тэргүүтэй ажлын баг төлөөлөгчид өнөөдөр боомтод шалгалт хийжээ. Эдгээр багуудын хамтарсан хурал маргааш болно. Үүгээр хил нээх, үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх ажээ.
Эх сурвалжууд мэдээлж буйгаар БНХАУ-ын талаас Эрээн Замын-Үүдийн чиглэлийн боомтыг нээсэн гэж албан ёсоор зарлаагүй. Хэвийн ажиллаж болно гэж зөвшөөрөл өгөөгүй. Монгол Улсын талтай одоогоор эцэслэн тохирсон зүйл байхгүй гэсэн юм.
Г.Учрал