Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын тэмцлийн үр дүн гарч эхлэв

2021-12-13
379

Өнгөрөгч 2016 оны сонгуулийн үр дүнд парламентад залуусын түүчээ олноор орж ирсэн төдийгүй өдгөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй залуус шударга ёсны тэмцэл өрнүүлж байв. Тэр цагаас хойш хууль, эрх зүйн шинэчлэл хийх, нийгмийн зарим гажуудлыг засах гэж хичээсэн таван жил өнгөрчээ. Тэгвэл дэлхийд данстай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж засаж сайжруулах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулан байгуулж байсан нь саяхан. Тэгвэл Ажлын хэсгээс Оюутолгойн гэрээ монголчуудын талд ашигтай шийдвэрт хүрснээ дуулгалаа. Энэ бол шударга үнэний дуу хоолой болон гарч ирсэн залуусын тэмцлийн үр дүн гэдэгтэй маргах аргагүй.

Монгол Улсын Засгийн газраас “Ажлын хэсгийн хэлэлцээрийн үр дүн эхнээсээ гарч, харилцан ашигтай хамтран ажиллах боломж нээгдэж байна” хэмээх байр суурийг илэрхийлж, хэвлэлүүд ч онцолж байна. Түүнчлэн уг ажлын хэсгийг 2019 оны арванхоёрдугаар сард анх байгуулахад орж ажилласан ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгын үүрэг оролцоо маш их байсныг дурдах хэрэгтэй. Тэрбээр “Рио Тин То”-той харилцах захидал, хэлэлцээрийн ширээн дээр тавигдаж байсан бүх нот бичгийг боловсруулж, гар бие оролцож байсан юм.

Энэ үеэр Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар сайд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Рио Тинто”-гоос Ерөнхий сайдад захидал ирүүллээ. Өмнө нь тус компаниас Ажлын хэсэгт өрийн 70 хувийг тэглэх санал ирүүлж байсан юм. Тэгвэл энэ удаад Ажлын хэсгийн саналыг хүлээн авч, 34 хувьд ногдох өрийг 100 хувь тэглэх, далд уурхайн бүтээн байгуулалт буюу Дубайн гэрээг цуцалж байгаагаа илэрхийллээ. Засгийн газар, Ажлын хэсгийн хэлэлцээрийн үр дүн эхнээсээ гарч, харилцан ашигтай хамтран ажиллах боломж нээгдэж байна. Ажлын хэсэг цаашид Дубайн гэрээг цуцлах нөхцөл, хөрөнгө оруулалтын гэрээг маргаангүй, тогтвортой байдлаар байгуулахад анхаарал хандуулна” гэв.

“Рио Тин то”-гоос ирүүлсэн захидалд юу өгүүлэв

Монгол Улсын Засгийн газарт “Рио Тин то”-гоос ирүүлсэн захидалд таван асуудал, арга хэмжээний талаар тусгажээ.

Нэгдүгээрт, Оюутолгой төслийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэх эрсдэл үгүй болж, ногдол ашиг авах хугацаа наашилна.

Хоёрдугаарт, 2015 онд баталсан Далд уурхайн санхүүжилт буюу Дубайн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр тооцож цуцалж байна.

Гуравдугаарт, Далд уурхайн бүтээн байгуулалтад өмнө нь зарцуулагдсан зардалд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах, Монголын нутаг дэвсгэрээс гадуур зарцуулагдсан зардал аудитын дүнд тогтоогдсон тохиолдолд хөрөнгө оруулагч тал хариуцлага хүлээх.

Дөрөвдүгээрт, Далд уурхайн үйл ажиллагааг 2023 оны 4-5 сард эхлүүлэхээр тооцож, төлөвлөж байгаа. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцна.

Тавдугаарт, Оюутолгойн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээ хангах болон байгаль орчны асуудал зэрэг холбогдох асуудлуудаар хамтран ажиллах талаараа захидалд тусгажээ.

Эх сурвалж: Түмэн.мн






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.