Нийгэм, эдийн засагт эрэлттэй “Баялгаар баталгаажсан токен”

2021-12-13
595

Аливаа төсөл хөтөлбөр өөрт байгаа зүйлээр буюу баялагаар баталгаажина гэдэг өөрөө найдвартай гэсэн үг. Тэгвэл Монгол Улсад эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи хослуулан аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл өрнүүлж байгааг дуулгав. Уг үйлсийг Х.Анхбаяр захиралтай “Эм Жи Эл Кейлум” компани эхлүүлж байгаа бөгөөд “Capex” биржтэй хамтран ажиллаж эхэлжээ. Тэд өчигдрөөс дотооддоо арилжаагаа эхлүүлээд зогсохгүй олон улсын биржүүдэд арилжаа хийхээр гэрээ байгуулсан байна. Үүний дагуу 2022 оны нэгдүгээр улиралд Сингапурын нэр бүхий бирж дээр хоёр дахь арилжаагаа эхлүүлэх төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчидтай токены хэлцэл хийж, нийт шаардлагатай хөрөнгө оруулалтын 50 хувийг босгохоор болжээ.

Хамгийн гол нь Монгол Улсад том хэмжээтэй төсөл хэрэгжүүлэхэд байнга эрчим хүчний асуудал тулгардаг. Тиймээс тэд юуны өмнө эрчим хүчний асуудлаа шийдээд цааш явахаар төлөвлөсөн нь яах аргагүй бодитой цогц ажил гэдэг нь харагдана. Үүний хүрээнд Төв аймгийн Баян сумын Цайдам нуурын хүрэн нүүрсний ордод түшиглэн цахилгаан станц байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд Чойр орчимд байгуулагдах аж үйлдвэрийн цогцолборт есөн баяжуулах үйлдвэр байгуулах аж. Үүгээр зогсохгүй уг төслийг дагасан ажлын байр бий болж, нүүрсний орд, цахилгаан станцад тус бүртээ 200 гаруй хүн, нийт төслийн хүрээнд авч үзэхээр 7000 гаруй ажлын байр шинээр бий болох юм байна. Энэ бол төслийн цар хүрээг харуулж байгаа хэрэг.

Тэгээд ч “Баялгаар баталгаажсан токен” нь өнөөдөр гэнэт гарч ирсэн зүйл биш. Тус баг хамт олон, хөрөнгө оруулагчидтай хамтран 15 жилийн турш судалж, төлөвлөж байж эхүүлсэн ажил юм. Тиймээс нүүрсний орд газрын хайгуулаас эхлээд нөөцөө баталгаажуулах, цахилгаан станцын ТЭЗҮ, зураг төсөл хийх, энэ бүхнээ олон улсын түвшинд аваачих ажлыг олон жил шат дараалан хийсэн гэдгээ дуулгаж байсан. Цахилгаан станцын төсөл, нүүрсний орд газрын тайлан, жонш, кварцын орд газрын нөөцийг олон улсын түвшинд баталгаажуулсан нь дэлхийн аль ч улсын банк санхүү, хөрөнгө оруулагчийн өмнө тавихад үнэлэгдэх үнэлэмжтэй болсон гэсэн үг. Тиймээс энэ үнэлэмждээ тулгуурлан гадаадын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааныхаа хэлцэлийг хийж, Монгол Улсдаа цахим токеноо санал болгосон энэ юм байна.

Улс орны нийгэм эдийн засагт тулгамдаж байгаа асуудлыг бодитоор харж, үр дүнтэй төсөл хэрэгжүүлж байгааг хаа хаанаа сайшааж байна. Өнөөдөр Монгол Улсад эрчим хүчний асуудал хурцаар тавигдаж байгааг бид мэднэ. Нөгөө талаар ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн ахуй хангамжид нэмэрлэхүйц төсөл зайлшгүй шаардлагатай байгааг хэлүүлэх юун. Ийм эгзэгтэй цаг үед “Баялгаар баталгаажсан токен” бол яах аргагүй нүдээ олсон зүйл аж.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.