БНСУ дахь Элчин сайд Ц.Эрдэнэтуяа, Консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татах асуудлаар Гадаад харилцааны Сайд Б.Батцэцэг тайлбар өгөв.
Тэрбээр "Солонгост саяхан бас маш харамсалтай хэрэг болсон. Насанд хүрээгүй хүүхдэд сэтгэл санааны бөгөөд бие махбодын хүнд гэмтэл учирсан. Энэ асуудал хэдийгээр долоон сард үйлдэгдсэн боловч бид нар 12 сарын 2-нд мэдсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарснаас хойш яамны удирдлагууд энэ мэдээллийг авсан. Солонгос улсад сууж байгаа ЭСЯ болон Пусан хотод сууж байгаа консулын тойрогт энэ хэрэг болсон. Солонгос улсад сууж байгаа иргэдтэйгээ тулж ажилладаггүй юм байна. Тус хэргийг ямар нэгэн байдлаар олж мэдэж болох байсан. Хууль хяналтын байгууллагууд болон гаднын иргэдтэй холбоотой байгууллагуудтай нягт хамтарч ажилладаггүй юм байна. Нэн түрүүнд тэр байгууллагуудтай нь консулын ажилтнууд, холбогдчихсон уялдаа холбоотой ажиллах ёстой. Тэгэхээр тэр ажил нэлээн дутагдалтай явж байсан юм байна. Тиймээс одоо хариуцлага тооцох нь зүйд нийцнэ ээ гэж үзсэн учраас яамны удирдлагын хувьд ийм шийдвэр гаргасан. " гэв.