Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Тус хэргийн шүүх хурал 2021 оны 9 дүгээр сарын 3-нд болох байсан ч хохирогчийн талын хүсэлтээр хойшлогдоод байсан юм. Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарыг Эрүүгийн хуулийн 10.6.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр шүүхэд шилжүүлээд байгаа.
Шүүх хуралдаан өмнө нь хоёр удаа хойшилсон бөгөөд хэргийг зүйлчилсэн зүйл ангийг нь өөрчлүүлэхээр хохирогчийн талаас хүсэлт гаргаад байгаа юм. Тухайн мэс засалд орсон эмч, сувилагч нар шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцож байна.