ТЦА: Амралтын өдрүүдэд 3-14 насны 7 хүүхэд зам тээврийн осолд өртсөн

2021-12-13
531

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 669 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 547 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон. 
  • Мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтсэн

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  2 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтэж, 5 хүний амь хохирсон.
  • Автомашин мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн
  • Автомашинд дайруулах хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүүхдийн амь нас хохирсон.

            Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 197 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 138, орон нутагт 59  зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг ханган замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан явахыг зөвлөж байна.

Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сурагчийн амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцохдоо гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөмж байна.

Жич: Амралтын өдрүүдэд 3-14 насны 7 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийг автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудалд суулгах, суудлын бүс хэрэглэж хэвшүүлэх шаардлагатай байна.

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.