Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болохоор тогтжээ.
Эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тус тэмцээн энэ сарын 25, 26-нд болно.
Монгол Улсад жүдо бөх үүсэж хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд болох гэж буй уг тэмцээнийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газар, Монголын жүдо бөхийн холбоо, Өмнөговь аймгийн жүдо бөхийн холбоо, “Капитрон” банк, “Ингүүмэл Энх” ХХК, “Хангай” констракшн, “Ханбогд” кашмерь хамтран зохион байгуулахаар болжээ.