Саудын Араб хөрс, усны нөөцгүй мөртлөө хэрхэн хөдөө аж ахуйн гол үйлдвэрлэгч орон болсон бэ?

2021-12-13
1415

Саудын Арабын байгаль гэхээр тоолж баршгүй, төгсгөлгүй үргэлжлэх элсэн манханууд хамгийн түрүүнд санаанд орно. Үнэхээр ч эрэг орчмын хэсэг уулсыг эс тооцвол тус орон бүхэлдээ элсэн цөлд оршдог аж. Гэтэл Саудын Арабчууд энэ их элсэн цөлийг газар тариаланд ашиглаж, багагүй орлого олдог гэнэ. 

Саудын Араб хөрс, усны нөөцгүй мөртлөө хэрхэн хөдөө аж ахуйн гол үйлдвэрлэгч орон болсон бэ?
 Элсэн цөлөөс гадна уур амьсгал нь ч гэсэн тогтмол хуурай, өдрийн цагаар агаарын хэм +57 хүрч халах ч шөнийн цагаар -12 хэм хүртлээ доошилж хэлбэлздэг.

Тиймээс газар тариалан эрхлэх гэдэг боломжгүй мэт санагдавч Саудын Арабчуудыг юу ч зогсоож чадахгүй бололтой. 

 

Нутгийн иргэд цөл нутагтаа олон төрлийн ногоо, жимсийг амжилттайгаар ургуулж чаддаг аж. Тэр ч байтугай Саудын Араб дэлхийн хүнсний бүтээгдэхүүний томоохон ханган нийлүүлэгчдийн нэг болжээ.

Хэрхэн эхэлсэн бэ?

Өнгөрсөн зууны хоёрдугаар хагас хүртэл Саудын Араб зөвхөн хасарваань тарьж, мал аж ахуй л эрхэлдэг байснаас бүхий л төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангадаг болтлоо хөдөө аж ахуйг хөгжүүлжээ.

 

 

1968 онд “Төрийн өмчийн газрыг хуваарилах” тухай тогтоол гарсан. Уг тогтоолоор дотоодын үйлдвэрлэгчдэд мөнгөн тусламж үзүүлэхийн зэрэгцээ импортын бараа бүтээгдэхүүнд хориг тавьж эхэлсэн байна.  Мөн төрөөс бордоо, үр, усалгааны төхөөрөмжийн хэрэгцээг санхүүжүүлж эхэлсэн аж. Энэ хугацаанд нийт газар тариалангийн бүс нутгийн талбай 600000 гектараас 1700000 гектар хүртэл нэмэгджээ.

Цөлийн фермийн арга

Саудын Арабын нутаг дэвсгэрт ганц ч гол мөрөн байдаггүй тул эхэндээ усалгааны асуудал хамгийн том саад болж байв. Мөн тус орны уудам газар нутгийн ихэнх хувь нь үржил шимгүй цөлийн хөрстэй байгаа нь өөр нэг асуудал байжээ.

Тиймээс хамгийн түрүүнд хиймэл дагуулын тусламжтайгаар газар тариалан эрхлэх боломжтой хөрсийг судлаж эхэлжээ. Ингэхдээ хиймэл дагуулаас дулаан мэдрэгчээр зураг авч, хамгийн их ус шингээж буй хөрс хаана байгааг тогтоосон байна. Ийнхүү фермерүүд аль нутагт ус бага хэрэглэж, ургац их авч болохыг мэджээ. Өдгөө ихэнх талбайг гүний усаар, ялангуяа нэг км орчмын гүн дэх чулуун дэвсгэрийн хоорондын усыг өндөр даралттай тусгай хоолойгоор гаргаж усалдаг аж.

 

 

Элсэн цөлд газар тариалан хөгжсөнөөр гайхалтай дүр зураг бүхий газрууд бий болжээ. Жишээлбэл Саудын Арабын хойд нутагт хачирхалтай тойргуудыг харах боломжтой. Тэдгээр нь голчлон жимс, ногоо ургуулдаг талбайнууд бөгөөд дугуй хэлбэртэй байгаа нь усалгааг хялбарчлахад зориулагджээ.

Дээр дурдсан гүний ус шахах хоолойны амсар тойргийн төвд байрлах ба олон тооны нүх бүхий хэвтээ усалгааны системтэй холбогдоно. Тэрхүү систем тариалангийн талбайг гортиг мэт тойрон эргэх явцдаа бүх хэсгийг тэнцүү усалдаг. Хамгийн гол нь гүний усны өндөр даралтын нөлөөгөөр өөрөө хөдөлдөг тул цахилгаан шаардлагагүй. Хэрэв талбай дугуй биш дөрвөлжин хэлбэртэй байсан бол өнцгүүдийг нэмэлтээр услах ёстой болох аж.

Ийнхүү алсын хараатай бодлого явуулж, дотоодын аж ахуй эрхлэгчдэдээ хөрөнгө оруулсны ачаар Саудын Арабын төр газар тариалангийн нийт бүс нутгаа 2018 он гэхэд 3.5 сая га талбайтай болгож чаджээ.

 





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.