Эхлээд иргэдээ ядуурлаас гаргачих, дараа нь тэр чинээлэг дундаж давхаргаа бүрдүүл, Ерөнхий сайд аа

2021-12-13
5311

МАН-ын 30  Их хурал чинээлэг дундаж давхаргын талаар хэдэнтээ онцоллоо. Тэр бүү хэл Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян” гэсэн үгийг иш татав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хурал дээр хэлсэн үгэндээ “ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛ, ЧИНЭЭЛЭГ ДУНДАЖ ДАВХАРГЫГ БҮРДҮҮЛЭХ ИХ ҮЙЛСЭД ИРГЭН БҮР ОРОЛЦОГТУН” хэмээн уриалж байна” гэлээ.  

Зорилго нь мэдээж зөв, дэмжинэ. Гэхдээ  их холынх байж мэднэ. Холын явдлыг ойроос л эхэлнэ. Тиймээс эхлээд иргэдээ ядуугаас ангижруулчих. Хэтийн явдлыг оюун санаандаа зураглахаас өмнө дэргэдээ байгаа амьдрал руу лавхан өнгийгөөд хар. Гэр хорооллоор явж, Доржийнхоор орж, Долгор хөгшний үгийг сонс.  

“Хүчит шонхор” зах дээр хонины ганц нугалам нуруу, хоёр хавиргатай авах гээд мөнгө нь хүрэхгүй халаасаа тэмтэрч зогсоо хөгшидтэй ярилцаад үз. Дэлгүүрээс хоёр төмс, ширхэг сонгино аваад өрийн дэвтэр дээр бичүүлж байгаа тэр охины амьдрал руу өнгий.

Ажил хийж амьдралаа залгуулж байгаа хэрнээ л үнийн энэ галзуу хөөрөгдөлд  үстэй толгойгоо үгтээх нь холгүй суугаа залуу эрийн бухимдал, Эрээн  хэмээх ганцхан боомтоос бүхэлдээ хараат болчихсон бүрэн эрхт эх орноо, санаа нь байвч сачий нь хүрэхгүй худалдааны төвүүдээр үнэ асууж хөлхөх  үй олон иргэдээ эхлээд тогтож сайн хар.

Энэ бүхэн өнөөгийн Монголын  амьдралын үнэн дүрх төрхийн илэрхийлэл нь болно.

Сар хүрэхгүйн хугацааны өмнө УИХ-ын хуралдаанаар  Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байх үеэр эрхэм гишүүн С.Чинзориг Монголын хүн амын 29.9 хувь бараг 30 хувь нь ядуу амьдарч байна. Тэднийг бүр нэн ядуу руу оруулчихгүйн тулд халамжийн бодлогыг барьдаг” гэлээ. Өөрөөр хэлбэл Монголын хүн амын гуравны нэг буюу гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн ангилалд албан ёсоор хамрагддаг юм байна.

Гишүүний энэ үг халамж авдаг тэр хэсгийг хэлж байгаа нь тодорхой байна.  Гэтэл халамж авдаггүй хэрнээ өнөө маргаашийн амьдралаа хойт хормойгоо авч урд хормойгоо нөхөх маягаар зохицуулдаг үй олон айл өрх бий. Тэд бол энэ 30 хувь буюу ядуучууд гэсэн ангилалд хамаарахгүй юм байна. Хэрэв ингэж тооцвол монголчуудын дийлэнх хэсэг нь ядуучууд.

Амьдралын чанарын тухай ярина гэвэл бүр ч “уянгын халил” болчих байх. Шилж биш олдсоныгоо иддэг, ойролцоох дэлгүүртээ өрийн данстай тийм л хүмүүс.

Ядууралд төр  засаг “Ажил хийхгүй учраас ядуураад байна” гэсэн ганцхан онош тавьдаг. Гол үндсэн шалтгаан энэ мөн үү гэвэл мөн. Гэвч “Ажил хийж байгаа тулдаа мөнгөгүй байна. Хэрэв ажил  хийдэггүй бол бүр өрөнд ороод балрахгүй юу” гэсэн үг хэсэг хугацаанд тренд болж байсныг эрх мэдэлтнүүд эрх биш олж сонссон байлгүй дээ.

Энэ бол хөдөлмөрийн үнэлэмжийн тухай  зураглал юм. “Дотооддоо ажиллах хүч олдохгүй байхад  гадагшаа яваад байна” гэж иргэдээ буруутгахын цаана ийм учир шалтгаан байна.  

Цагийн сайханд, цар тахлын өмнө БНСУ-ын виз мэдүүлгийн 10 цэгийн нэгэнд гэхэд л өдөрт 600-800 монголчууд виз мэдүүлэхээр очдог байсан гэдэг.

Монголдоо тоодоггүй ажлаа гадаадад голохгүй хийдэг. Монголчууд Солонгост нэг өдрийн ажлын хөлсөнд 120-150 мянган вон авдаг. Өөрөөр хэлбэл Монголд авдаг сарын цалингаа тэнд 5өдөр ажиллаад олчихдог. Хөдөлмөрийн үнэлэмж ийм шударга бас өндөр байхад тийшээ хошуурахгүй гээд яах билээ.

Монгол хүний хөдөлмөриийн үнэлэмж эх орондоо хоосон хонуулахгүй хоёр идүүлэхгүй тэр л үнэлэмж багцаагаар тооцогдож байна. Цалингаас цалингийн хооронд  амьдардаг. Хулгай хийхгүй л бол хуримтлал үүсгэж чадахгүй. Хавайд амрах, Дубайгаас ганц гайгүй бөгж аваад зүүчих мөрөөдөлдөө  бүр ч хүрч чадахгүй.  

Сургаар нэмэгддэг үнэд дарлуулж, ченжийн эдийн засагт чихдүүлсэн,  хүнээ бус мөнгө шүтсэн зэрлэг капитализмд л амьдарч байна даа бид чинь, Социал демократ үзлээ тунхагласан эрх баригч намын дарга аа.  

Монголын, тэр дундаа иргэн миний  амьдралд танай намын үзэл баримтлал хэзээ  үйл хэрэг болж орж ирэх вэ.

 

Г.Учрал

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.