АНУ-ын түүхэн дэх хамгийн хүчтэй хар салхины нэг: Кентакки мужид амиа алдагсдын тоо 100 давах бололтой

2021-12-13
1206

"хар салхины голомт" гэж нэрлэгдээд байгаа Мэйфилд хот хар салхины дараа

 АНУ-ын эрх баригчид Кентаккийн баруун өмнөд хэсэгт орших Мэйфилд хотыг "хар салхины голомт" гэж нэрлэжээ.

Баасан гарагийн  шөнө Кентакки мужид болсон хар салхины улмаас 70 гаруй хүн амиа алдсан гэж амбан захирагч Энди Бешир мэдэгджээ. Хар салхи бусад мужуудыг ч дайран өнгөрсөн байна. Одоогоор хохирогчдын нарийн тоо гараагүй байна. Зөвхөн Кентакки мужид гэхэд л амиа алдагсдын тоо 100 давах төлөвтэй байна.

Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын засгийн газар хар салхинд нэрвэгдсэн улсын төв бүс нутгуудад туслахын тулд чадах бүхнээ хийнэ гэж мэдэгдэв.

Байден хамгийн их хохирол амссан Кентакки мужид холбооны нөөцийг хуваарилахыг зөвшөөрсөн онцгой байдлын мэдэгдэлд гарын үсэг зураад байна. Тэрээр  энэ хар салхийг тус улсын түүхэн дэх хамгийн хөнөөлтэй  хар салхины нэг гэж тодотгов.

10,000 орчим хүн амтай Грэйвс мужийн Майфилд хот хамгийн их хохирол амсав. Зөвхөн Баасан гарагт гэхэд л Кентакки мужид 70 гаруй хүн нас барсны дотор Майфилд дахь лааны үйлдвэрийн дээвэр нурж, олон арван хүн амиа алджээ. Хар салхины үеэр 100 орчим хүн  тэнд байжээ. 

Аврагчид Майфилд дахь үйлдвэрийн балгас дээр

 Үйлдвэрээс 40 гаруй хүнийг аварсан бөгөөд үүний дараа Кентакки мужийн амбан захирагч өөр хүн амьд олдвол гайхамшиг болно гэж мэдэгджээ. Бэширийн хэлснээр тус мужид амиа алдагсдын тоо "70-100" орчим байх бололтой гэжээ..

Мэйфилд хотын дарга Кэти Стюарт О'Нан CBS телевизэд ярихдаа "Үйлдвэр тэсрэх бөмбөгөнд өртсөн юм шиг харагдаж байна."  Барилга бүрэн сүйрсэн. мөн Хопкинс мужид хүчтэй салхины улмаас галт тэрэг замаасаа гарчээ.

Кентакки мужийн Хопкинс мужид хүчтэй салхины улмаас галт тэрэг замаасаа гарчээ

 Кентакки мужид онц байдал зарлаад байна. Түүнчлэн засаг захиргаа,  эрх баригчдын нөхцөл байдал ч  хүнд байна.  Мэйфилд хотын цагдаагийн газрын барилга бүрэн сүйрч, гал сөнөөгчдийн техник хэрэгсэл эвдэрсэн. Тус мужид  одоогоор хэдэн арван мянган хүн цахилгаан, усгүй үлджээ.

Кентакки мужийн сүм Торнода хар салхины дараа ийм байдалтай байна

  Бусад мужууд

Бусад мужуудад хар салхины улмаас дор хаяж 12 хүн нас барсны дотор зургаан хүн тухайн үед Иллинойс дахь агуулахад байжээ.

Иллинойс мужийн Кентаккигийн баруун хойд хэсэгт Амазон компанийн агуулахын дээвэр нурсан байна. Агуулахын дээвэр нурсан газарт аврах албаныхан ажиллаж байна

Амазон компанийн агуулах дээр аврагчид ажиллаж байгаа нь

 Амазон компани нөхцөл байдал, учирсан хохирлыг үнэлсээр байгаа гэж мэдэгдсэн бөгөөд Иллинойс мужийн захирагч Жей Роберт Притцкер тус хотод туслахаа амлав.

Иллинойс мужийн цагдаагийн дарга Майк Филбак хэлэхдээ, зургаан хүн нас барж, одоогоор хэдэн ажилчин сураггүй байна.

Хотын дарга  мөн хар салхины үеэр хоёр хүүхэд хэсэг хугацаанд сураггүй алга болсон ч дараа нь тэд салхины хүчээр салхинд хийссэн байх магадлалтай ванн дотроос олдсон гэж хэлжээ.

Арканзас мужид хоёр хүн хар салхины хохирогч болсон бөгөөд тэдний нэг нь асрамжийн газрыг нурах үеэр  энджээ.

Теннесси мужид урьдчилсан мэдээллээр гурван хүн, Миссурид нэг хүн нас барсан гэх мэдээлэл байна.

"Холбооны засгийн газар туслахын тулд чадах бүхнээ хийх болно" гэж Байден хэлээд "Бид хамтдаа үүнийг даван туулах болно."

"Хар салхины улмаас  барилгуудын төмөр тулгуур багана нь хугарч,  дундуураа нугарч тахийсан байна. Ачааны асар том машинууд  агаарт шидэгдэж байсан .

Харамсалтай нь дотор нь хүмүүс амьдарч байсан дэндүү олон байшин бүрэн сүйрсэн" гэж Кентакки мужийн амбан захирагч нөхцөл байдлын талаар мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.