Туркийн Станбул хотод болж буй пара таeквондогийн ДАШТ-ээс дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өрсөлдсөн Г.Болор-Эрдэнэ аваргын алтан мeдаль хүртлээ.
Тэрбээр шигшээ тулаанд Италийн тамирчинг оноогоор илүүрхэн хожиж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүлсэн хосгүй амжилтын эзэн болж байна. "Парис 2024" паралимпын наадмын эрх олгож байгаа дээрх ДАШТ-д 41 орны 250 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөнө.