БШУЯ, ХНХЯ, ЭМЯ, МУ-ын Шадар сайд зэрэг дөрвөн сайдын тушаалаар өмчийн хэлбэр үл харгалзан арванхоёрдугаар сарын 13-ны өдөр буюу маргаашнаас Нийслэлийн бүх ЕБС-иудын улирлын амралт эхлэх юм.
Харин хөдөө орон нутгийн ЕБС-иуд арванхоёрдугаар сарын 20-ноос эхлэх бол, Мэргэжлийн байгууллагууд, их дээд сургуулийн амралтыг арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлүүлж, улирлын шалгалтыг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны дотор цахим болон танхимийн хэлбэрээр зохион байгуулна.
Дөрвөн сайдын хамтарсан эдгээр тушаалыг ямар нэгэн байдлаар зөрчин үйл ажиллагаа явуулсан сургууль, цэцэрлэгийг торгох цаашлаад тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах аж.
И.Шинэбат