Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал аймгийн 2022 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчид байгууллагынхаа гадаах зогсоолд машинаа тавихгүй талаар сануулга өгчээ.
Тэрбээр "2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчид байгууллагын гадна машин тавьдгаа болино. Ажилдаа машинтай ирж байгаа албан хаагчид байгууллагынхаа хашаа, эсвэл ардаа тавих уу? ямар ч байсан байгууллагын гадаах зогсоолд тавихгүй. Үйлчилгээ авахаар ирж байгаа иргэд байгууллагын гадаах зогсоолд машинаа тавина. Энэ бол байгууллагын энгийн соёл шүү" хэмээн сануулсан байна.