Хоёр улсын хил дээр байлдааны ажиллагаа эхэлсэн тохиолдолд Турк улс Киевийн талыг дэмжиж Москватай зөрчилдөхгүй. Туркийн нэрээ нууцалсан албан тушаалтны хэлсэн үгээс иш татан Блүүмберг энэ тухай мэдээлэв.
Америкийн хэвлэлд ярилцлага өгсөн Туркийн өндөр албан тушаалтан хэлэхдээ, "Анкара хэдийгээр НАТО-гийн гишүүн ч гэсэн Киевийг дэмжихгүй, Украинтай цэргийн хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж байгаа, тэр дундаа Bayraktar TB2 нисгэгчгүй онгоцыг худалдах хэлбэрээр идэвхтэй хөгжүүлж байна.
Турк улс Вашингтонтой гадаад бодлогоо уялдуулдаггүй, харин бие даан ажиллаж, өөрийн ашиг сонирхлыг хамгаалдаг" гэж тэрээр тэмдэглэжээ.
Үүнээс гадна Киевийн төлөөх болзошгүй мөргөлдөөнд оролцохоос татгалзаж байгаа нь Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы "маневр"-аар тодорхойлогддог бодлогыг илэрхийлж байна гэж албаны хүн онцолжээ.
Блүүмберг өмнө нь Турк улс Украинд Bayraktar TB2 дрон буюу нисэгчгүй онгоц худалдсан тухай мэдээлж байв. Мэдэгдэж байгаагаар ирээдүйд дахин шинэ хүргэлтүүд хийж магадгүй юм. Бид Киевийн аль хэдийнэ худалдаж авсан хэдэн арван онгоц, төлөвлөсөн 24 онгоцны тухай ярьж байна хэмээн мөнөөх ярилцлага өгөгч бас онцолсон байна.
Эх сурвалж: Лента.ру