Улаанбаатарын агаарын бохирдол юунаас болж эргээд нэмэгдэв

2021-12-11
5500

Улаанбаатарын агаарын чанар нэг үеэ бодвол сайжирсан, үүнтэй маргах хүн үгүй.  Гэвч эргээд хотын агаарын бохирдол нэмэгдэж байна.  Өчигдөр УИХ-ын хуралдааны үеэр  УИХ-ын гишүүн М.Оюунчимэг " Сүүлийн үед, ялангуяа арваннэгдүгээр сарын сүүлээс эхлэн Улаанбаатарын утаа эргээд гамшгийн хэмжээнд хүрч эхэллээ”  гэдгийг хэлэв.

Өнгөрөгч Лхагва гарагийн Засгийн газрын хуралдааны үеэр  Улаанбаатарын агаарын бохирдлын асуудал мөн яригдаж энэ үеэр 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийслэлийн 73 байршилд 182 зууханд 130 мянган тн түүхий нүүрс хэрэглэж байна гэсэн тоо баримт яригдлаа.

Нийслэлд агаарын бохирдол нэмэгдэж байгаа гэх бас нэг баримтыг Нийслэлийн агаарын чанарын  газрын дарга Б.Пүрэвсүрэн  мөн нотолсон. Тэрбээр “Сүүлийн үед галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол нэмэгдсэн үү гэсэн асуулт гарсан. 2018 оноос өмнө буюу сайжруулсан түлш түлэхээс өмнө PM 2.5 тоосонцор 256 микро грамм байсан бол PM 10 нь 279 микро грамм, хүхэр 89 микро грамм байсан. Өнгөрсөн жилийн 11-р сартай харьцуулахад PM 2.5, PM 10 тоосонцор 10-20 хувиар өссөн” гэх мэдээллийг өгсөн.

Энэ  жилийн  11, 12 дугаар сар дулаахан налгар сайхан байлаа. Энэ хэрээр гэр хорооллынхон тэр бүр галлаад байгаагүй, сайндаа л өглөө орой нэг нэг галлаж байгаа байх. Энэ хэрээр утаа бага байх  боломж байгаа. 

Хэдий тийм ч агаарын бохирдол нэмэгдсэн. Ялангуя РМ тоосонцоруудын хэмжээ 10-20 хувь өссөн байна.  Үүний учир шалтгаан юу вэ.

Шахмал түлшний хэрэглээнд шилжээд бараг гурван жил гаруйн хугацаа өнгөрч байна.  Гэтэл түүхий нүүрсээр галладаг 182 зуух байна гэсэн тоо баримт дурдагдаж байгаа нь анхаарал татав. Өдий гурван жил гаруйн хугацаа өнгөрхөд  техник технологио сайжруулсан түлшинд  зохицуулж өөрчлөөгүй байна гэсэн үг. Нийтийн эрх ашгийн төлөөх шийдэлд ингэж хайхрамжгүй хандсан гэсэн үг.  Хэрэв эдгээр халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох эсвэл байгальд ээлтэй технологиор шийдэж техникийн шийдлийг өөрчилвөл  120 мянган тн түүхий нүүрсний хэрэглээг зогсооно. Ингэснээр агаарт хаягдах PM10 тоосонцрын хэмжээ 1900 тн, хүхэрлэг хийн хэмжээ 570 тонноор буурна гэсэн тооцоо байгаа юм.

Улаанбаатарын утаа эргээд нэмэгдэж байгаа өөр нэг шалтгааныг Нийслэлийн агаарын чанарын хяналтын газрын дарга ингэж “оношилжээ”.

Тодруулбал, түр оршин суугч буюу хаягийн шилжилт хийхгүйгээр Улаанбаатар хотод ирж амьдардаг иргэд агаарын бохирдолд нөлөөлж байна. Түр оршин суудаг 20 мянган өрх байдаг ба сайжруулсан түлшний хэрэглээ 60 мянган тонноор нэмэгдсэн  гэдгийг хэлж байгаа юм.

Мөн жил бүр автомашины тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн хөл хорионы үеэр авто тээврийн хэрэгслийн 80 хувь нь зорчоогүй үед агаарын бохирдлын хэмжээ энгийн үеэс 2-6 дахин бага байсан" гэлээ.

Түр оршин суугчид гэхээсээ илүүтэй авто машины тоо, тэн дундаа хотын түгжрэл Улаанбаатарын утаа нэмэгдэх гол хүчин зүйл болж байгаа юм.  Хэрэв энэ өнцгөөс нь харвал хотын авто замын түгжрэлийг  бууруулах нь агаарын чанарыг сайжруулах тун чухал арга зам болж таарах гээд байна.

Хулгайгаар түүхий нүүрс түлдэг айл өрх байгууллага ч бас цөөн биш байдаг бололтой юм. Улаанбаатарт түүхий нүүрс оруулах гэсэн оролдлого үе үе илэрдэг, энэ тухай мэдээлдэг. Саяхан Эмээлт захад түүхий нүүрс хадгалсан, түлсэн зөрчлийг илрүүлж 60 тонн нүүрсийг хураан авсан. Иймэрхүү жишээ захаас аван байдаг бололтой юм.  

Сайжруулсан шахмал түлшний буянаар Улаанбаатараа “Утаанбаатар” гэсэн нэр цолоос нь салгаж чадсан. Ингэлээ гээд тайвширч болохгүй, энэ тодотголоо  эргээд авч мэдэхээр байна.

 Б.Тулга






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.