Нийслэлд жилд дунджаар 25 мянга гаруй иргэн шилжин ирж байна

2021-12-10
555

Монгол Улсын дотоодын шилжих хөдөлгөөн 2000 оноос эрчимжиж, шилжилт хөдөлгөөний дийлэнх нь хөдөө орон нутгаас Улаанбаатар хот, төв суурин газрыг чиглэсэн төлөвтэй байна.

Статистик тоон мэдээллээр жилд дунджаар 25 мянга гаруй иргэд орон нутгаас нийслэл Улаанбаатар хотыг зорин ирж, нийслэлд нийт хүн амын тал орчим нь амьдарч байна.

Тэгвэл НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа” болон “Монгол улс: Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт” сэдэвт судалгааг 2020-2021 онд гүйцэтгэн, судалгааны голлох үр дүнг олон нийт болон бодлого гаргагчдад танилцуулж, бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулллаа.

Судалгаагаар Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас шилжин ирж буй иргэдийн дийлэнх нь эдийн засгийн идэвхтэй, 20-29 насны, бүрэн дундаас дээш боловсролтой иргэд байна. Мөн бүртгэлтэй шилжигчид өрхийн орлогоо 45 хувиар буюу 363 мянга орчим төгрөгөөр, бүртгэлгүй нь 29 хувиар нэмэгдүүлснийг судалгаа харуулжээ. Энэ нь орон нутагт иргэд ажлын байрны олдоц, үнэлэмж муу зэрэгтэй холбоотой.

Дотоодын шилжилт хөдөлгөөн сүүлийн жилүүдэд эрчимжсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь 2017-2020 онд Улаанбаатар хот руу шилжих иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан захирамж гаргасан юм. Уг захирамжийн үр дүнг судлахад судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх буюу 83 хувь нь хязгаарлалтыг мэддэг эсэхээс үл хамааран шилжин ирэх байсан хэмээн хариулжээ. Мөн хязгаарлалт нь Улаанбаатар хотын оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах эцсийн зорилгодоо хүрээгүй гэдэг нь харагджээ. Тодруулбал, судалгаанд оролцогчдын

  • 57 хувь нь ямар ч эерэг нөлөө гараагүй,
  • 83 хувь нь замын түгжрэл дээрдээгүй
  • 79 хувь нь хөрсний бохирдол нэмэгдсэн
  • 75 хувь нь усны бохирдол нэмэгдсэн
  • 60 хувь аюулгүй байдал сайжраагүй хэмээн хариулжээ.

Бодлогын хэлэлцүүлэгт Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Дөлгөөн, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн ТББ-н гүйцэтгэх захирал Д.Элбэрэл, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар оролцож, Д.Жаргалсайхан (Jargal Defacto) xэлэлцүүлгийг чиглүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр шилжилт хөдөлгөөний засаглалыг сайжруулах бодит арга хэмжээг төлөвлөх, бодлогод тусгах талаар талууд санал солилцлоо.

Тус хоёр судалгаанд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийт 2505 өрх хамрагдсан нь “дотоодын шилжин суурьшигчдын эрэлт, хэрэгцээ, үзэл бодлын талаарх үнэ цэнэтэй мэдээлэл, ойлголтыг бидэнд өгч, цаашид хөгжилд хувь нэмэр оруулах мэдээллийн нөөц боломжийг нээж өгч байна” гэж НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагаас хэллээ.

Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт сэдэвт судалгааг МУИС-ийн Хүн амын сургалт судалгааны төв,Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгааг Хараат бус судалгааны хүрээлэн гүйцэтгэжээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.