"2022 оноос иргэнийг регистрийн дугаар биш 12 орон бүхий бүртгэлийн дугаараар таньж баталгаажуулна"

2021-12-10
766

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Улсын бүртгэлийн мэдээллийн санд нэмэгдсэн цахим үйлчилгээний талаарх мэдээллийг  УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан өгсөн юм.

Тэрбээр "Улсын бүртгэлийн хуульд заасан 32 төрлийн үйлчилгээ байдаг.  150 гаруй нь лавлагаа байдаг. И-Монголиа системд 59 төрлийн лавлагаа, үйлчилгээ орсон. 

Цахим шилжилтийн хуулиудтай уялдан Улсын бүртгэлийн байгууллага 16-аас дээш насны бүх иргэнд тоон гарын үсгийг олгох ажлыг 2022 онд эхлүүлнэ.

2022 оноос хойш иргэнийг регистрийн дугаар биш давхардахгүй 12 орон бүхий бүртгэлийн дугаараар таньж баталгаажуулна. Мөн ирэх оноос цахим гадаад пасспортыг нэвтрүүлж эхэлнэ. Регистрийн дугаар хөгжлийн шатанд тодорхой хэмжээний шаардлага хангахгүй болж байгаа. Тухайлбал, иргэний улсын бүртгэлд хүйс өөрчлөгдсөний бүртгэл нэмэгдсэн. Энэ бүртгэлийг хийлгэвэл дагаад заавал регистрийн дугаар өөрчлөгдөх шаардлагатай болж байгаа юм. Учир нь регистрийн дугаарын сүүлийн орон эрэгтэй, эмэгтэйг илэрхийлдэг. Мөн шүүхээр насаа тогтоолгох гэх мэтээс шалтгаалаад регистрийн дугаар өөрчлөгдөх нөхцөл үүсдэг. Иймээс тухайн иргэнийг таних цор ганц бүртгэлийн дугаар шаардлагатай болж байна.

Регистрийн дугаарыг мэдээллийн сангаас устгана гэсэн ойлголт байхгүй. Регистрийн дугаарын хэрэглээнээс бүртгэлийн дугаарын хэрэглээнд шилжинэ л гэсэн үг. Цаашдаа бүртгэлийн дугаар хэрэглэнэ." гэв.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.