Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн “Гялааны тойром” гэдэг газар 2 суудлын автомашин мөргөлдөж 3 хүн гэмтэж, 4 хүн нас барсан ноцтой осол гарчээ.
Тодруулбал, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын автомашин, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан “Вингроад” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас “Вингроад” загварын суудлын автомашинд зорчиж явсан 3 иргэн гэмтэж, “Приус-20” загварын суудлын автомашинд зорчиж явсан 4 хүн нас барсан байна. Гэмтэж бэртсэн 3 иргэн автомашины эд ангид хавчуулагдсан байсныг гарган Бүсийн оношлогоо эмчилгээний төв рүү шилжүүлсэн байна.