Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу шинээр байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааны дэгийн төслийг баталж, зөвлөлийн даргыг сонгох асуудлыг хэлэлцжээ.
Ерөнхий зөвлөлийн даргад гишүүн Д.Зүмбэрэллхам, гишүүн Б.Ундрах, гишүүн А.Насандэлгэр, гишүүн Н.Баасанжав нар нэр дэвшсэн бөгөөд олонхын саналаар ШЕЗ-ийн 12 дахь даргаар Д.Зүмбэрэллхам сонгогджээ.
Шүүхийн тухай хуульд зааснаар Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгодог байна.