Мөнгө угааж Лондонд 4.3 тэрбумын байр авсан “том гар”-ын нэр усыг хэлэхээс АТГ яагаад жийрхээд байгаа юм бэ

2021-12-10
18486

Эрх баригч намынхан авлигын эсрэг үзэл санаагаар амьсгалж байна. Үнэн бол сайн л байна. Их, бага хурлаа дууссаны дараа үргэжлүүлээд "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021"-ыг зохион байгууллаа. Ямартай ч нийгмийг энэ зүг анхаарлыг нь хандуулж, “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын хууль”-ийг яаравчлан батлахын зайлшгүйг Ерөнхий сайд санууллаа.

СҮҮЛИЙН  ГУРВАН ЖИЛД АВЛИГА 2016 ОНЫ ӨМНӨХ ТҮВШИНГЭЭС 6.5 ДАХИН НЭМЭГДСЭН ГЭХ КЕЙС

Энэхүү үндэсний чуулганы үеэр нэг сонирхолтой гэмээр тоо баримтыг  АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа танилцуулсан. Тэрбэээр "Авлигын гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч нийт шалгасан хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд дунджаар 1300 орчим хэрэг шалгаж байгаа нь 6.5 дахин өссөн үзүүлэлт юм” гэсэн тоо баримтыг дурдав.

Эндээс шууд уншигдах логик нь сүүлийн  гурван жилд авлигын гэмт хэрэг 2016 оны өмнөх түвшингээс 6.5 дахин ихэсчээ гэх кейс.

Илрүүлэлт ийм сайн болов уу, эсвэл гэмт хэрэг ингэж өсөв үү.  Аль нь ч байсан энэ хоёр зэрэгцээ явах учир шалтгаантай болхоор  АТГ-ын хэрэг шалгах ажиллагаа сайжирсан дүр зураг  бас харагдаж байна.

Тэргүүн комиссарын үгэнд дурдагдсан бас нэг  баримт:  “Шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргийн тоо болон нөхөн төлүүлэлтийн байдалд ч эрс өөрчлөлт гарч байна. Тухайлбал, 2019 онд 11.3 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ" гэв. Яг энэ тоо баримтаас мөн хугацаанд нөхөн төлүүлэлт жил бүр 3 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл авлигын гэмт хэрэг сүүлийн гурван жил мөн ийм хурдаар буюу 3 дахин нэмэгдсэн гэсэн нюанс бас харагдаж байна.

Хэрэв дээрх хоёр баримтыг нэгтгэж харвал Монголд Авлигын гэмт хэрэг геометрийн прогрессоор өсч байгаа гэх ерөнхий зураглал гарна. Ялангуяа сүүлийн гурван жилд.  Энэ ч бас тийм байх магадлалтай. “Дүлийдээ найдаж унгараг” гэдэг шиг  хэт олонхиороо засаглаж байгаадаа эрдэж бардаж, авлигаас айж эмээх байтугай ичингүйрэхээ ч больсон байж мэднэ.

МӨНГӨ УГААЖ ЛОНДОНД 4.3 ТЭРБУМААР ОРОН СУУЦ АВСАН “ТОМ ГАР” ХЭН БЭ

"Авлигын эсрэг үндэсний чуулган-2021"-ийн хэлэлцүүлгийн үеэр АТГ-ын  хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Р.Баярмагнай "Төрийн албан хаагчид мөнгө угааж Лондонд 4.3 тэрбум төгрөгөөр орон сууц авсныг хураасан" тухай ярилаа.  Харамсалтай нь харин нэр усыг нь дурдсангүй, зөвхөн нэрийн эхний үсгээр нь орлуулав.

Тэрбээр   “Төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болох Д, Г нар нь урьдчилан үгсэн тохиролцож, албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар оффшор бүсэд компани үүсгэж, байгуулсан.  Улмаар тухайн аж ахуй нэгжээрээ төрийн өмчит үйлдвэрийн газарт бараа нийлүүлэх ажлыг тогтмол авах байдлаар хууль бус аргаар ашиг олж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг гадаад улс орнуудтай хамтран явууллаа.

Шалгалтын явцад Г нь Лондон хотын төвд 1 сая 100 мянган фунт стерлинг буюу 4.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц худалдан авч хууль бус хөрөнгөө угаасан болохыг тогтоосон.

АТГ-аас уг хөрөнгийг эх орондоо буцаан авчрах зорилгоор гадаад хамтын ажиллагааг зохион байгуулж энэ оны есдүгээр сарын 16-ны өдөр 4.3 тэрбум төгрөгийг Төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгүүлж, хулгайлагдсан хөрөнгийг эх орондоо авч ирж чадсан" гэв.

АТГ-ын хараанд өртөж шалгагдаж тогтоогдсон нь энэ. Харин хараа хяналтаас гадна ямархан хэмжээний хөрөнгө зоорь хулгайлагдсаныг хэлж мэдэхгүй.

Албан тушаалаа урвуулан ашиглаж,  ийм их хэмжээний мөнгө угаасан тэр дарга хэн бэ. Нэгэнт АТГ-аас шалгаж тогтоогоод хууль бус орлогыг улсын өмчид эргүүлэн авчихаад байгаа хэрнээ нэр усыг нь хэлэхээс яагаад шийрэгнээд байгаа нь  анхаарал татна. Ийм ил цагаан луйварчдын нэр хүндийг хамгаалах хэрэгтэй юу. Ямар гээч дархан эрх, давуу байдалтай дархлагдсан нэгэн болоод тэр вэ.

Нэр усыг нь нийтэд дэлгэхээс цэрвэх нь авлигын хэргийг хаацайлж хамгаалж байгаагаас огт өөрцгүй үйлдэл. МАН үнэхээр л авлигтай тэмцье гэж байгаа юм бол энэ мэт хулгайчдаа нуух биш иргэддээ мэдээлж сэрэмжлүүлж байх ёстой биш үү.

Г.Учрал

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.