Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг алтны уурхай руу хууль бус гар аргаар алт олборлогчид дайрсан хэрэг гарчээ. Тухайн үед уурхайн хамгаалалтын ажилтан нар биеэ хамгаалахын тулд хийн гар буугаар халдагч нар руу бууджээ. Үүний улмаас хууль бус алт олборлогчдоос зарим хүн арьсан дээрээ хөнгөн гэмтэл авсан зураг цахим орчинд явж байгаа.
Энэ хэргийг Төв аймгийн Заамар сум дахь цагдаагийн газар шалгаж эхлээд байна. Одоогоор уг буудлагын улмаас хүн гэмтсэн гэх мэдээлэл ирээгүй байгааг цагдаагийн байгууллага хэлж байгаа юм..

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал