Гадаад харилцааны дэд сайд болон Эрээний ерөнхий консул, төрийн бусад холбогдох албаны мэргэжилтнүүд хамтран өчигдөр /2021.12.8/ хил дээр очиж газар дээр нь ажиллажээ.
Тэрбээр " Өчигдөр Замын-Үүдэд суугаа Эрээний ерөнхий консултай хамт газар дээр нь туршилт хийж үзлээ. Хятадын талаас чингэлэг оруулж ирж, манай талаас калмараар өргөж, буулгаж туршсан. Ингээд зохион байгуулалт, логистикийн асуудлуудыг газар дээр нь шалгалаа. Бид 11 дүгээр сарын 15-ны өдөр Эрээний талтай 20 хоногийн дотор бэлтгэл хангая гэж тохирсон. Бэлтгэл хангагдсан байна. Өнөөдөр бичиг цаасны ажлууд хийгдээд маргаашаас авто замын тээвэрлэлт хийгдээд эхэлнэ. Вирус илрэхээс өмнө Монголоос Эрээний талд гарсан, ачаатай 150 орчим автомашиныг эхний ээлжинд үе шаттайгаар гаргаж дуусгах ёстой. Энэ ажлыг маргаашаас эхэлнэ . Эдгээр машинуудыг гаргасны дараагаар чингэлэг тээвэр явна" гэлээ.