“Pfizer” вакцины нэмэлт тун “Омикрон” хувилбарын эсрэг нааштай үр дүн үзүүлжээ

2021-12-9
300

     АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцин шинэ “омикрон” хувилбарын эсрэг нааштай үр дүн үзүүлсэн талаар тус компаниуд мэдээллээ. Тодруулбал, вакцины гурван тунгийн “омикрон”-ы эсрэг үйлчлэх эсрэг биетийн түвшин бусад хувилбаруудын эсрэг хоёр тунгийнхтай ижил байсныг судалгаагаар тогтоожээ.

Саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ одоогоор хэрэглэж буй вакцинууд “омикрон” хувилбараар халдварлан хүндээр өвчлөхөөс сэргийлэх ёстой гэж мэдэгдсэн юм. Дэлхий дахины эрдэмтэд “омикрон”-ы талаар үргэлжлүүлэн судалсаар байгаа бөгөөд энэ нь одоогоор илэрсэн хамгийн их мутацид орсон хувилбарт тооцогдож байна.

Pfizer”-ын гүйцэтгэх захирал Альберт Бурла лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ гурав дахь тунг тариулснаар “омикрон”-ы эсрэг вакцины үйлчлэл нэмэгдэнэ гэсэн байна. “Аль болох олон хүнийг хоёр тунд бүрэн хамруулж, улмаар нэмэлт тунг тарих нь “COVID-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд хамгийн үр дүнтэй” гэж тэрбээр хэлжээ.

Гэхдээ “Pfizer”, BioNTech” судалгааны үр дүн урьдчилсан байдлаар гараад байгааг онцлоод, цаашид холбогдох судалгааг үргэлжлүүлэн хийж бодит байдал дээр үнэлгээ хийнэ гэж мэдэгдсэн байна.

Мөн эдгээр компани нь “омикрон”-д зориулсан тусгай вакциныг гарган авахаар ажиллаж байгаа бөгөөд 100 хоногийн дотор бэлэн болно гэдгийг мэдээлжээ. Pfizer/BioNTech” болон Өмнөд Африкт хийсэн судалгааны аль аль нь уг вакцины “омикрон”-ыг саармагжуулах эсрэг биет анхны коронавирусийнхээс буурч болзошгүй байгааг харуулсан байна. 

Эх сурвалж: Монцамэ.мн

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.