УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга Ж.Амгалан коронавирусийн шинэ хувилбар болох омикронтой холбоо асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Олон улсын эрдэмтэд омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргаад байна. Тухайлбал омикрон хувилбарын тархалтын оргил үеийг хойшлуулахын тулд шинэ жилийн баярын амралтын өдрүүдийг 5-6 өдрөөр сунгах, зайнаас ажиллах хэлбэрт эргэн шилжих юм. Үзвэр үйлчилгээний байгууллагуудын хүний тоог хязгаарлах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна гэж дэлхий нийтээрээ харж байна.
Хамгийн гол нь иргэд үүргээ ухамсарлан өөрийгөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалж, халдвараас хамгаалах дэглэмээ баримтлахыг анхааруулсан байна" гэлээ.