Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Далай нуур” гэдэг газар 38 настай иргэн Э 12 дугаар сарын 06-ны өдрийн 23:00 цагт Дөргөн сумаас “Агууш-Арал” гэдэг газар луу мотоциклтой яваад сураггүй болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, тус сумын иргэд 100 км зам туулан 13:30 цагт очиж тус сумын “Уур барагдаг” гэдэг газар Далай нуурын эргээс 2 км, 5 метр гүнд живсэн байсан цогцосыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.