Д.Амарбаясгаланг генсекээр үлдээж, М.Энхболд, Сү.Батболд хоёрыг удирдах зөвлөлөөс хаслаа

2021-12-9
792

 

Ардын намын 30 дахь Их хурлаас сонгогдсон Бага хурал нь өчигдөр хуралдлаа. Тус Бага хурлаас Ардын намын генсекийг сонгов. Намын дарга Л.Оюун-Эрдэнэ нь генсек Д.Амарбаясгаланг дахин нэр дэвшүүлжээ. Бага хурлын гишүүд нь ёсоор болгосон байна. Ингэж Д.Амарбаясгалан энэ албан тушаалд дөрөв дэх удаагаа сонгогдов.

Түүнчлэн Ардын намын Нарийн бичгийн дарга нарыг хэвээр үлдээхээр болсон байна. Тодруулбал, Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, Б.Тулга, Д.Сарангэрэл, Н.Энхбаатар нар үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

Бага хурлын шийдэх ёстой бас нэг анхаарал татсан сонгууль бол Удирдах зөвлөлийг бүрдүүлэх юм. Намын шинэ дүрмээр Удирдах зөвлөлийг генсек, Нарийн бичгийн дарга нартайгаа нийлээд 36 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтжээ. Тэр дагуу 36 хүнтэй Удирдах зөвлөлийг сонгосон байна. Тус шинэ бүрэлдэхүүнд тус намын генсек, Нарийн бичгийн дарга дөрвөн хүн, УИХ-ын 23 гишүүн, гурван сайд, ЕТГ-ын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх болон Бага хурлын дөрвөн гишүүн багтжээ.

Энэ удаагийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн Ардын нам, Хувьсгалт нам хоёр нэгдсэний дараах бүрдсэнийг бараг хэвээр хадгалжээ.

Зайлшгүй шалтгааны улмаас орон гарсан гишүүд солигдсон байна. Гэхдээ энэ удаагийн Удирдах зөвлөлд Ерөнхий сайд, Ардын намын даргаар ажиллаж байсан хоёр эрхмийг багтаасангүй. Тодруулбал, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, Ардын намын 24, 28 дахь дарга М.Энхболд, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, Ардын намын 26 дахь дарга Сү.Батболд нар намынхаа Удирдах зөвлөлөөс нэг дор хасагдлаа. Тэд Ардын намын Удирдах зөвлөлд бараг л “насаараа” суусан хүмүүс. Тэр утгаараа, бусад хүчин зүйлийн улмаас энэ хоёр эрхэм ямар ч байсан өөрсдийн саналаар Ардын намын Удирдах зөвлөлөөс хэзээ ч саналаараа татгалзахгүй байх шалтгаантай ажээ. Тэгэхээр Ардын намын шинэ удирдлагууд “хасалт” хийчихсэн болж таарах гээд байна. Өөрөөр хэлбэл, Ардын намын 30 дахь Их хурлаар яригдсан “бодлого”-той холбоотойгоор хассан гэж тайлбарлах хүн олон байна.

Харин Ардын намын нөлөө бүхий, УИХ-д хэд хэд сонгогдчихсон “занхардуу” гишүүдээс нэлээд хүн Удирдах зөвлөлд оролгүй үлджээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, С.Чинзориг нарын гишүүд үлдсэн байна. Намын бүтцийн дараа яригдах өөр “бүтэц” бас бий. Тэд тэнд гарч ирж мэдэх юм.

 

Ардын намын Удирдах зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүд:

 

1. Д.Амарбаясгалан /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/

2. Ц.Чулуунзагд /МАН-ын нарийн бичгийн дарга/

3. Б.Тулга /МАН-ын нарийн бичгийн дарга/

4. Д.Сарангэрэл /УИХ-ын гишүүн, МАН-ын орон тооны бус

Нарийн бичгийн дарга/

5. Н.Энхбаатар /МАН-ын Нарийн бичгийн дарга/

6. Г.Занданшатар /УИХ-ын дарга/

7. Т.Аюурсайхан  /УИХ-ын дэд дарга/

8. Д.Тогтохсүрэн /УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/

9. Д.Сумъяабазар /Нийслэлийн МАН-ын дарга/

10. Я.Содбаатар /ЕТГ-ын дарга/

11. С.Амарсайхан /УИХ-ын гишүүн/

12. Ц.Нямдорж /ЗГХЭГ-ын дарга/

13. Н.Энхболд /УИХ-ын гишүүн/

14. Ч.Хүрэлбаатар /УИХ-ын гишүүн/

15. Ц.Мөнх-Оргил /УИХ-ын гишүүн/

16. Ц.Даваасүрэн /УИХ-ын гишүүн/

17. С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/

18. Ж.Мөнхбат /УИХ-ын гишүүн/

19. Н.Учрал /УИХ-ын гишүүн/

20. Б.Саранчимэг  /УИХ-ын гишүүн/

21. Ж.Ганбаатар /УИХ-ын гишүүн/

22. М.Оюунчимэг /УИХ-ын гишүүн/

23. Б.Баярсайхан /УИХ-ын гишүүн/

24. Х.Булгантуяа /УИХ-ын гишүүн/

25. Б.Аубакер   /УИХ-ын гишүүн/

26. Э.Батшугар /УИХ-ын гишүүн/

27. Ж.Батжаргал /УИХ-ын гишүүн/

28. Г.Амартүвшин /УИХ-ын гишүүн/

29. Ц.Мөнхцэцэг /УИХ-ын гишүүн/

30. О.Буяннэмэх /Ерөнхийлөгчийн зөвлөх/

31. А.Ариунзаяа /ХНХ-ын сайд/

32. Ч.Номин /Соёлын сайд/

33. П.Баттөр / МАН-ын Бага хурлын гишүүн /

34. Г.Золзаяа  / МАН-ын Бага хурлын гишүүн /

35. Б.Оюунбилэг /МАН-ын Бага хурлын гишүүн/

36. Н.Уламбаяр / МАН-ын Бага хурлын гишүүн /

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.