Миеэ явж, МАХН-ын угшилтангууд өргөн фронтоор орж ирсэн МАН-ын шинэ удирдах зөвлөл

2021-12-9
2101

 Энэ долоо хоногийн эхний гурван өдөр эрх баригч намынхан зад хуралдлаа.  Намын даргаа жинхэлүүлж, Бага хурлаа шинэчилж, Удирдах зөвлөлөө сонголоо.  Дүрмэндээ ч шинэчлэлт оруулж,  хэд хэдэн гол асуудлаараа намын улс төрийн шийдэл гаргуулж амжив.

Өчигдөр шинээр байгуулагдсан Бага хурал хуралдаж, Намын ерөнхий нарийн бичгийн дарга  тэргүүтэн болон Удирдах зөлөлийн гишүүдийг сонгож баталлаа.

 Тодруулбал,  Бага хурлын анхдугаар хуралдаанаар Дашзэгвийн АмарбаясгалангмЕрөнхий нарийн бичгийн даргаар улираан сонголоо.  Ингэснээр тэр улс төрийн ууган хүчний гал тогоог дөрөв дэх удаагаа улиран  барих гэж байна. 

Энд тодотгоход МАН 30 дахь Их хурлаараа мөрийн хөтөлбөрөө шинэчлэн найруулж ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДАРГА ЁС, ЭВ САНААНЫ НЭГДЭЛ, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн Социал демократ үзэл баримтлалтай нам гэдгээ зарлаж “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” хөтөлбөрөө 100 хувийн саналаар баталсан.

Өчигдөр бага хурлаараа мөн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн шинэчилсэн бүрэлдэхүүнийг баталлаа.  Урьд нь 30 хүний бүрэлдэхүүнтэй байсан Удирдах зөвлөлийг  нийт 36 гишүүнтэй байхаар нэмж баталсан юм.

МАН-ын  гүйцэтгэх төв байгууллага нь Удирдах Зөвлөл  бөгөөд Их хурлын  бүрэн эрхийн хугацаагаар сонгож, намын ЕНБД толгойлох бөгөөд ажлаа намын Бага хуралдаа тайлагнадаг. 

Мөн МАН-ын Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүний 25 хувь намын анхан, дунд шатны төлөөлөл байх дүрмийн зохицуулалттай.

 Уншигч таныг МАН-ын шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүдтэй танилцуулъя.

 Д.Амарбаясгалан /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/

 Г.Занданшатар /УИХ-ын дарга/ 

  1. Т.Аюурсайхан /УИХ-ын дэд дарга/ 
  1. Я.Содбаатар /Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга/ 
  1. Ц.Нямдорж /ЗГХЭГ-ын дарга/ 
  1. Н.Энхболд /УИХ-ын гишүүн/ 
  1. Ч.Хүрэлбаатар /УИХ-ын гишүүн/ 
  1. Д.Сумъяабазар /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч/ 
  1. Д.Сарангэрэл /УИХ-ын гишүүн/ 
  1. Х.Булгантуяа /УИХ-ын гишүүн/ 
  1. Н.Учрал /УИХ-ын гишүүн/ 
  1. Б.Тогтохсүрэн /УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/ 
  1. С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/ 
  1. Ж.Мөнхбат /УИХ-ын гишүүн/ 
  1. Ж.Ганбаатар /УИХ-ын гишүүн/ 
  1. С.Амарсайхан /УИХ-ын гишүүн/ 
  1. Ц.Даваасүрэн /УИХ-ын гишүүн/ 
  1. Ц.Мөнх-Оргил /УИХ-ын гишүүн/ 
  1. Б.Аубакер /УИХ-ын гишүүн/ 
  1. Ж.Батжаргал /УИХ-ын гишүүн/ 
  1. Б.Саранчимэг /УИХ-ын гишүүн/ 
  1. Г.Амартүвшин /УИХ-ын гишүүн/ 
  1. Ц.Мөнхцэцэг /УИХ-ын гишүүн/ 
  1. Э.Батшугар /УИХ-ын гишүүн/ 
  1. Б.Тулга /МАН-ын нарийн бичгийн дарга/ 
  1. А.Ариунзаяа /Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд/ 
  1. Ч.Номин /Соёлын сайд/ 
  1. П.Баттөр /ТВ9 телевизийн захирал/ 
  1. О.Буяннэмэх /Ерөнхийлөгчийн зөвлөх/ 
  1. Ц.Чулуунзагд /МАН-ын нарийн бичгийн дарга/ 
  1. Н.Энхбаатар /МАН-ын Улс төрийн бодлогын хэлтсийн дарга/ 
  1. Г.Золзаяа /МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн асан/ 
  1. Оюунбилэг /МАН-ын Бага хурлын гишүүн/ 
  1. Н.Уламбаяр /МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Тамгын газрын даргаар ажиллаж байсан/

 Удирдах зөвлөлд Н.Учрал, Х.Булгантуяа, Ч.Номин, Э.Батшугар, Б.Тулга нарын залуучууд  орж иржээ.  Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн МАН-тай намаа нэгтгэсэн Н.Энхбаяр  Удирдах Зөвлөлд МАХН-ын угшилтай  таван ч хүнээ барйшуулж Удирдах зөвлөлд  өргөн фронтоор орж ирлээ.  Удахүй Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж гэхчлэн  гүйгүүлүүд албан тушаалд очих биз.

Ганцхан сарын өмнө  хүүгээ УИХ-ын гишүүнээр сонгуулж амжсан тэрбээр  энэ удаа бүр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болгочихлоо. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэдэг л энэ байх. Э.Батшугараас гадна  намын нарийн бичгийн дарга Б.Тулга, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн асан Г.Золзаяа,  МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.Уламбаяр, Н.Энхбаярын гэгддэг ТВ9 телевизийн захирал П.Баттөр  нар МАН-ын Удирдах зөвлөлд сонгогджээ.

Л.Оюун-Эрдэнийн  өнөөгийн танхмаас  ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд Ч.Номин, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нар  Удирдах зөвлөлд сонгогдов. Ц.Нямдоржийн хувьд ч бол яахав, хуучин бууны хугархай. Харин сайдын албаасаа хэзээ мөдгүй чөлөөлөгдөнө гэж яригдаж байгаа Ч.Номин  эрх баригч намын  Удирдах зөвлөлд шууд орж ирсэн нь цаанаа таавар дагуулж байна. Түүнийг лоббидож сайд болгосон хүн нь экс Ерөнхийлөгч  Х.Баттулга. Засгийн газрын гишүүдийг давхар дээл өмсгөх бодлогод ширвэгдлээ ч цаашид Ч.Номин  МАН-ын чухал хүн хэвээр үлдэх зураглал эндээс харагдаж байна.  

Харин А.Ариунзаяагийн хувьд  албан тушаалын шатаар тун хурдтай өгсөж буй нэгэн.  Өвөөгийн нэр хүндээс гадна МАН-ын ЕНБД  Д.Амарбаясгалантай  ойр шадар нэгэн гэгддэг. Сайн яривал бүр нэг усных болно. Удирдах зөвлөлд шинээр орсон намын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд ч бас Засагтханы хөх харчуудын нэг.

Н.Энхболд, Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар нарын хууччуулаас гадна Г.Занданшатарын нэгэнтээ “Төрийн хатан эрдэнэ”-ээр өргөмжилж байсан Д.Сарангэрэл мөн л Удирдах зөвлөлд дахин сонгогдож байгаа төдийгүй намын нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэх бололтой юм. Гурван төрд нүүртэй хүн гэдэг шиг л...

Хэрэв Л.Оюун-Эрдэнэ танхмаа давхар дээлтэй сайд нараар бүрдүүлбэл сайдад нэр яригдах магадлалтай УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат нар Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.  

 Яах ч аргагүй МАН-ын ирээдүйн нүүр царайны илэрхийлэл гэж харагддаг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын шударга, залуу сайн хуульчид  Удирдах зөвлөлийн гадна үлджээ.

Г.Хантулга

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.