ХБНГУ-ын Социал демократ намын (SPD) тэргүүн Олаф Шольц тус улсын шинэ канцлераар албан ёсоор сонгогдлоо. Санал хураалт болсон хурлын бичлэгийг Бундестагийн твиттер хуудсанд нийтэлжээ.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хууль тогтоомжийн дагуу канцлерийг эхний шатанд нууц санал хураалтаар сонгодог. Цугларсан улстөрчид түүнийг сонгогдсонд нь баяр хүргэв. Шольц парламентын доод танхимын 736 депутатаас 395 санал авчээ.
Үүниы дараа ирээдүйн канцлер Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай уулзаж, дараа нь парламентад тангараг өргөсөн юм.
Ангела Меркель албан ёсоор чөлөөндөө гарлаа
Ийнхүү Шольц сонгогдсноор экс канцлер Ангела Меркелийн 16 жилийн засаглалын хугацаа өндөрлөж байна. Мөн Германы засгийн газрын одоогийн тэргүүн Шольцыг сонгогдсоны дараа шууд огцорч байна.
“Хатагтай Канцлер улс төрийг орхих бодолтой байна гэдгээ нэгэнт мэдэгдээд байгаа" гэж Германы засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдлээ.
Армийнханы Меркельтэй салах ёс гүйцэтгэх ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 2-нд болсон юм. Ёслолд 200 хүн уригдсан бөгөөд түүний засаглалын үеийн холбооны 52 сайд болон бусад хамтрагчид бүгд оролцжээ.
Орост Шольцыг эерэгээр үнэлж байна
Холбооны Зөвлөлийн Олон улсын харилцааны хорооны орлогч дарга Владимир Жабаров "Lenta.ru" сайтад ярилцлага өгөхдөө шинэ канцлерийн сонгуулийг эерэгээр үнэлэв.
Энэ нам ХБНГУ-д засгийн эрх барьж байх үед ЗХУ-тай харилцаа сайжирч байсан учраас бид энэ Социал демократ намын тухай сайхан дурсамжтай байдаг гэжээ.
Жабаров "Шинэ канцлер Орост бүтээлчээр хандаж, эвслийн зарим гишүүдийн русофоби /Орост хандах нэг талыг барьсан дайсагнасан хандлага;/ байр суурийг үл харгалзан бодлогоо "сөргөлдөөн дээр биш, харин тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд" чиглүүлнэ гэж найдаж байна" гэжээ.
Социал демократууд Засгийн газарт эвсэж чадлаа
Германы Социал Демократ Нам өнгөрөгч 11-р сарын 24-нд Ногоонтнууд болон Чөлөөт Ардчилсан Нам (FDP)-тай эвслийн гэрээнд гарын үсэг зурж чадсан юм.
Эвслийн тохиролцоонд Германы засгийн газар 2023 онд өрийн тормоздоо эргэн орж, ямар нэгэн шинэ татвар авахгүй, 2030 он гэхэд нүүрснээс татгалзаж, аж үйлдвэрийг шинэчилж, орон сууц, хүүхдийн ядууралтай холбоотой нийгмийн асуудлыг шийднэ гэж амлажээ.
Сануулахад, есдүгээр сарын 26-нд болсон парламентын сонгуульд Германы Социал Демократ нам 25.7 хувийн санал авч ялалт байгуулсан бол консерватив АОХН / Христийн нийгмийн холбоо ердөө 24.1 хувийн санал авчээ. Ингэснээр Шинэ Бундестагт нийт 736 депутат, зургаан нам орж ирсэн юм.
Орос, Германы харилцаа муудна гэж шинжээчид таамаглахгүй байна
Оросын ШУА-ийн Европын хүрээлэнгийн Герман судлалын төвийн тэргүүлэх судлаач Александр Камкин Германы засгийн газар Орост хандах прагматик хандлагыг сонгох тул тус хоёр орны харилцаа одоогийнхоос муудах төлөв харагдахгүй байна гэжээ.
Гэхдээ тэрээр "Lenta.ru"-д өгсөн ярилцлагадаа Германы гадаад бодлогод ямар ч тохиолдолд АНУ-тай харилцах харилцаа гол байр суурь эзэлнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.