Л.Халтар:Өнөөдөр БНХАУ-ын талаас дундын бүс дээр 2 чингэлэг оруулж ирсэн

2021-12-8
978

Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа татан авах, гаргах ажлыг энэ долоо хоногт эхлүүлнэ гэж байсан. Тэгвэл өнөөдөр чингэлэг байршуулах талбай буюу хилийн 0 цэг дээр БНХАУ-ын талаас хоёр чингэлэг оруулсан байна. Ачаа тээвэрлэлтийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Үдээс өмнө БНХАУ-ын талаас дундын бүс дээрээ хоёр чингэлэг оруулж ирсэн байна. Эндээс Монголын талаас хэрхэн цаашаа таталт хийхийг харж байгаа байх. Ингэснээр ачаа тээвэрлэлтийн туршилт эхэлчихлээ гэсэн үг. Одоо айлын талаас цаашдаа хэзээнээс яг бүрэн байдлаар явуулах вэ гэдгийг харзнасан байдалтай байна. Гадаад яамны дэд сайд Замын-Үүд дээр очсон цаашаагаа Эрээнд байгаа консулын газрынхантай ярьж байгаа байх. Эрээний консулын газрын холбогдох улсууд Эрээний, Ардын засгийн ордныхонтой ярилцаад үдээс хойш нэг тодорхой чиглэл гарах байх гэж найдаж байна.

Хилийн боомтууд дээр халдвар хамгааллын дэглэмийг жоохон чангатгаж аль болох халдваргүй ногоон бүс болгооч ээ гэдэг асуудлыг Эрээний талаас удаа дараа тавьсан.  Харамсалтай нь бид нарын хувьд хилийн боомтууд ногоон бүс байж чадаагүй. Халдварын тархалт нэлээн өндөр болчихсон. Цаашдаа бид нар ч гэсэн одоо зүгээр сууж болохгүй. Аль болохоор хилийн боомтууд дээр энэ халдвар хамгааллын дэглэмийг сайн сахих ёстой. Үүнийгээ хатуу баримтлаад явбал айлын талаас бас юу юугүй одоо авахгүй, хаалгаа барилаа гэдэг ийм зүйл гараад байхгүй болов уу гэж найдаж байна. 

Дундын бүс нь 50 орчим чингэлгийн багтаамжтай. Энэ бол эхний шатных. Тэгээд цаашдаа хоёр талаасаа техник тоног төхөөрөмжийн хувьд нэмэх шаардлага байна уу тэрийгээ харна. Монголын талаас нэмэх шаардлагатай гэвэл бид нар энийг нэмэх ёстой.  Байдал тогтворжоод хавраас барилгын материал бусад ачааны эргэлт их болоод ирэх үеэр шаардлагатай гэвэл бид нар өдөрт 100, өөрөөр хэлбэл одоо нэг удаа эргэлт хийж байгаа бол цаашдаа хоёр тэгээд түүнээс дээш бололцоо юу байна гэдгийг одооноос ярьж байх ёстой юм байгаа юм.  Энэ долоо хоногт эхлүүлнэ гэснээрээ ямар ч байсан өнөөдөр эхлүүллээ. Цаашдаа жигдрүүлэхийн төлөө дипломат шугамаараа Гадаад яамны дэмжлэгтэйгээр Эрээний талтай ярилцана." гэсэн юм.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.