Гэнэт хаанаас ийс "Хачин" хүн "Хотулун"-д тоглохоор гараад ирснийг гайхмаар

2021-12-8
1293

Гүнж гүнжийнхээс анги, үлгэр үлгэрийнхээс эсрэг бодит нэгэн түүх дэлгэцийн бүтээл болжээ. “Хотулун гүнж. Алтан судрын эрэлд” кино хүсэл мөрөөдөл ба зориг зүрх, гэнэтийн учрал ба итгэл найдвар, үнэнч сэтгэлийн цог жавхааг өгүүлэх юм. Хацар гоо хааны гүнж байжээ. Үйлэнд уран, үгэнд цэцэн гүнж харь улсын ханхүүтэй гэрлэн эцгийн гэрээс одож... жаран жил жаргаж гэнэ ээ. Үлгэр үлгэрийн төгсгөл, гүнж гүнжийн зураг ийм байдаг нь олонтаа. Чингис хааны жич Хайдугийн охин Хотол цагаан гүнжийн түүх тэс өөрөөр жаргана.

Гүнжийн түүхүүдийг холливуд хийцээр харж дадсан орчин цагийн үзэгчдэд монгол гүнжийн монгол киног зориулан бүтээх амаргүй агаад амтат зорилгынхоо ард зохиолч, продюсер Б.Шүүдэрцэцэг, Д.Болдхуяг нар урамтай гарчээ. Нүд, сэтгэлийг булаах тухайд бүтээгчид нь сайтар бодож боловсруулсныг онцлох ёстой. Агуулгаа туульсаар зохиомжилж, хэлбэрийг тулаант жанраар бүтээсэн нь манай дэлгэцэд шинэхэн бөгөөд жүжигчдийн төдийгүй найруулгын ур чадварыг харуулах сайн жишиг болжээ.

Хотулунд жүжигчин М.Цэрэндолгорыг тоглоно гэж анх дуулахад түүнийг баатарлагаар төсөөлөхөд хол байсан. Зураг авалтын үеэр морь унаж сурсан, бүр морио цоройлгох даалгаврыг ч орлон тоглогчгүйгээр биелүүлэх хүртлээ моринд гаргууд болжээ. Сэлэм, нум сум жүжигчин бүсгүйд дараа болсонгүй, тэр зэвсэг, хэрэглэлүүдээ өөрийн салшгүй ахуй мэт эзэмшсэн байна. Тэр хаан хүний цор ганц эрхэмсэг, эрэлхэг гүнж ямар байхыг цог шиг цоонож гялалзтал гаргасан. Сэтгэл хөдлөлийн өгүүлэмжүүдийг олон үггүй харцаар тоглох, тулааны үеийн хөдөлгөөний эвслээрээ Цэдо олон талтай юм билээ. Жүжигчин хүнд гоо үзэсгэлэн үнэхээр хангалтгүй юм байна. Давтагдашгүй, өөрийн гэсэн өвөрмөц, унаган төрх, хөдөлгөөн, дуу хоолой жүжигчин хүний өвөрмөц зэвсэг аж. М.Цэрэндолгор олон одыг харсан орчин цагийн үзэгчдийн сэтгэлд тод монгол гүнжийг үлдээлээ.

“Хотулун” кинонд Хубилайн хүү Номгон хунтайжид тоглосон Д.Мөнхтөмөр гайхалтай жүжигчин аж. Тэр хүн өөрөө л юм шиг бүх зүйл нь үнэмшилтэй, хөнгөн. Түүний хичээл зүтгэл үл анзаарагдам, жинхэнэ. Гэнэт хаанаас ийм “хачин” хүн “Хотулун”-д тоглохоор гараад ирснийг гайхмаар.

Киноны хувцас хэрэглэл гэж том хүчин зүйл байдаг. Сүүлийн үеийн ихэнх кинонд өчигдөрхөн зүүнээс гарсан баймаар цоо шинэ дээл хувцас, будаг ханхалсан авдар сав гялалзан харагдах нь үйл явдлыг огтоос үнэмшилгүй болгож орхидог. “Хотулун” киноны баг үүн дээр өө сэв гаргасангүй. Дайчдын малгай, дээл, гутал, савхин тоноглолууд, бамбай сэлэм, нум сум яг л ахуйдаа “амьдарч” байлаа. Харин алтан судрын араас элдэж байх замд элсэн молцогт тулалддаг хэсгээс нэг хором нүдэнд тээртэй эрээлжилдэг нь дүрс боловсруулалтын алдаа байв бололтой.

“Хотулун” киноны бас нэг гоёл бидний эх орны дагшин байгалийн үзэсгэлэн байв. Дүрслэлд дүүрэн ашиглаж чаджээ. Тогтож хармаар газар орон хэчнээн ч үзэгдэв. Даанч киноны үйл явдал үргэлжлэх тул кадр хурдан солигдчих юм билээ. Гүнж гүнжийнхээс анги, үлгэр үлгэрийнхээс эсрэг бодит нэгэн түүх ийнхүү “Хотулун” нэрт дэлгэцийн бүтээл болжээ.

Эх сурвалж: UB.LIFE 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.