КРЕМЛЬ: Путин, Байден нарын яриа хэлэлцээрийн нарийн ширийнийг дэлгэлээ

2021-12-8
812

 Ушаков: Байден Украинд халдан довтолбол "том хэмжээний хориг арга хэмжээ авах" талаар Путинд мэдэгдсэн.

Кремль ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Америкийн удирдагч Жо Байден нарын онлайн хэлэлцээний дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэв. Энэ тухай ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаковын ярььсныг РИА Новости мэдээлэв.

Түүний хэлснээр, уулзалтын гол сэдвүүдийн нэг нь Украины нөхцөл байдлын тухай байв. Тиймээс төрийн тэргүүнүүд энэ асуудалд багагүй хугацаа зарцуулжээ.  Америкийн удирдагч Оросын цэргүүд Украины хилийн ойролцоо идэвхтэй хөдөлгөөнд  байгаад санаа зовниж  буйгаа тэмдэглэж, халдан довтолсон  тохиолдолд "том хэмжээний хориг арга хэмжээ авах" талаар Путинд мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч мөн НАТО-гийн зүүн зүг рүү чиглэсэн хөдөлгөөний талаар хариу барьжээ.. В.Путин Украины эрх баригчдаас тус улсад орос хэлний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд Байдены анхаарлыг хандуулав. Ингээд Украины нөхцөл байдлын талаар үргэлжлүүлэн ярилцахаар  тохиролцсон байна.

Үүний зэрэгцээ Украинд Оросын цэргийг оруулах асуудал хэлэлцээрийн явцад ч хөндөгдөөгүй гэж Ушаков тэмдэглэв.

Украйнаас гадна хоёр улсын удирдагчид дэлхийн хоёрдугаар дайнд Орос, АНУ-ын хохирлын талаар хэлэлцсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах мэдэгдэв. Энэ асуудлыг Байден өөрөө хөндөж, чин сэтгэлээсээ ярьсан гэжээ.

Талууд цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааны талаар ярилцжээ. Гэсэн хэдий ч төрийн тэргүүнүүд цар тахал, уур амьсгал, эрчим хүч, тэр дундаа "Хойд урсгал-2" хийн хоолойн нөхцөл байдал зэрэг сэдвүүдийг хөндсөнгүй.

Хурцадмал байдлын  үр дагавар

Харин Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар Байден ярианы үеэр Украинд халдлага үйлдвэл  АНУ ОХУ-ын эсрэг “том хориг арга хэмжээ авна” гэж Путинд анхааруулжээ.  Үүнээс гадна Вашингтон ийм үйл явдлын өрнөлд НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлэх бодолтой байгаа бөгөөд Балтийн орнууд, Румын, Польшийн цэргийн тусламж үзүүлэх хүсэлтэд нааштай хариу өгөхөд бэлэн байна. Нэмж дурдахад АНУ нь Оросыг дэлхийн санхүүгийн системээс бүрмөсөн тусгаарлах хувилбарыг авч үзэж байгаа ажээ.

 АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жейк Салливан хэлэхдээ, Орос улс Украинд халдлага үйлдэхээр шийдсэн гэдэгт одоог хүртэл итгэхгүй байна гэжээ.

Хориг арга хэмжээ авах нь АНУ-д ч эерэг нөлөө үзүүлэхгүй гэж Путин тэмдэглэв. "Байден болзошгүй хориг арга хэмжээний талаар ярьсан бол харин  манай ерөнхийлөгч Оросын хувьд хориг арга хэмжээ нь шинэ зүйл биш,  удаан хугацаанд ийм хориг арга хэмжээгнд байсан.  Гэхдээ харамсалтай нь энэ бүхэн ОХУ-д ч тэр, Нэгдсэн Улсад ч эерэг нөлөө үзүүлэхгүй байна" гэж хэлсэн хэмээн Ушаков тэмдэглэжээ.

Путин мөн Москвагийн "улаан шугам"-ыг Байденд сануулсан гэж Оросын ерөнхийлөгчийн туслах мэдэгдэв. Түүний хэлснээр, Москвагийн хувьд хамгийн сүүлчийн алхам бол НАТО-г зүүн зүгт улам урагшлуулсан тохиолдолд Украинд довтолгооны зэвсгийг байрлуулах явдал юм.

Нээлттэй яриа

Уулзалтын дараа Байден Владимир Путинтэй тодорхой бөгөөд шууд харилцах боломжийг сайшаажээ. Түүний хэлснээр, төрийн тэргүүнүүдийн яриа хэлэлцээ шууд, илэн далангүй болсон.

ОХУ-ын тэргүүний туслах хариуд нь Оросын ерөнхийлөгч, Америкийн удирдагч хоёрын яриа хэлэлцээ ажил хэрэгч шинж чанартай болсон гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ ерөнхийлөгч нар  ярилцахдаа хошигнох юман дээрээ хошигнож, бас магтаж сайшаах зүйлээ ч мартаагүй аж.

Түүний хэлснээр, Байден Путинтэй ярилцахдаа Оросын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй гэж яриагаа зөөлрүүлсэн байна. Ярилцлагын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч хязгаарлалтын арга хэмжээг өмнө нь олон нийтэд хийсэн янз бүрийн мэдэгдлээсээ илүү хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрээр дурдсан гэж Ушаков тэмдэглэв.

Орос, АНУ-ын ерөнхийлөгч нарын цахим  уулзалт 12-р сарын 7-нд болж  хоёр цаг үргэлжилсэн бөгөөд тусгай видео холбоогоор явагдсан юм. Харилцааны энэ шугамыг өмнөх засаг захиргааны үед бий болгосон ч өнөөдөр анх удаагаа ашиглаж байна гэж Кремль мэдэгдэв.

Сэтгүүлчдэд улстөрчдийн харилцаж буй бичлэгийг анх үзүүлсэн ч дараа нь хаалттай горимоор хуралдсан. Ерөнхийлөгч нарын одоогийн цахим  яриа хэлэлцээр нь  Байден ажлаа авснаас хойш тав дахь удаагийнх нь  болж байна.

Эх сурвалж: Лента.ру






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.