Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл 2 дугаар багийн “Хойд жаргалант” гэдэг газар иргэн А нь 12.01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малдаа яваад сураггүй болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Тухайн иргэнийг гэрээс нь хойд зүгт 1 км зайд байх Хойд жаргалант нуурын усанд осолдсон байж магадгүй гэсэн мэдээллийг ар гэрийнхэн нь өгсөн бөгөөд тус нууранд завьтайгаар металл хайгч бусад тусгай багаж хэрэгслийг ашиглан эрэн хайж байгаа аж.